Хайх

HBO Max шинэ \"Gossip Girl\" цувралын жүжигчдийн бүрэлдэхүүнийг танилцууллаа

HBO Max шинэ "Gossip Girl" цувралын жүжигчдийн бүрэлдэхүүнийг танилцууллаа

Эхний улирал нийт 10 ангиас бүрдэнэ

Text: Buro.Mongolia


HBO Max стриминг тавцан алдарт "Gossip Girl" цувралыг дахин шинэчлэн хийж байгаа талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл тэд одоо цувралын жүжигчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор танилцууллаа. Жүжигчдийн багт Уитни Пик (Chilling Adventures of Sabrina), Эли Браун (Pretty Little Liars: The Perfectionists), Эмили Элин Линд (Doctor Sleep), Жонатан Фернандез (The Disappearance of Eleanor Rigby: Them), Жейсон Готэй зэрэг таван залуу жүжигчин багтсан байна. Мөн анхны "Gossip Girl" цувралд нууцлаг "Ховч охины" дууг оруулж, үйл явдлын хүүрнэгчийн үүргийг гүйцэтгэж байсан жүжигчин Кристен Белл шинэ хувилбарт эргэн ирэх болно.

HBO Max шинэ "Gossip Girl" цувралын жүжигчдийн бүрэлдэхүүнийг танилцууллаа (фото 1)

Цувралын продюсерууд шинэ хувилбарыг илүү орчин үеийн, цаг үетэйгээ нийцсэн болгохын тулд жүжигчдийн багт өнгөт арьстай, ЛГБТ дүрүүдийг нэмнэ гэдгээ өмнө мэдэгдэж байсан билээ.

Эргэн сануулахад шинэ төслийн үйл явдал анхны "Gossip Girl" цувралын төгсгөлөөс найман жилийн дараа өрнөх бөгөөд Нью-Йоркийн шинэ үеийнхэн дээр төвлөрч, олон нийтийн сүлжээний шинэ эринийг илүү дэлгэрэнгүй харуулах юм.

HBO Max стриминг тавцан 2020 оны тавдугаар сараас эхлэн 14,99 ам.долларын (нэг сарын төлбөр) үнэтэйгээр хэрэглэгчдэд хүрэх болно

 

цааш үзэх