iPhone утсаар авсан шилдэг гэрэл зургуудыг харцгаая
iPhone 7 загвараас эхлээд iPhone XS Max утсаар дарсан гэрэл зургууд
Apple компани "Shot on iPhone" нэртэй тэмцээн зохиож, дэлхийн өнцөг бүрээс iPhone ухаалаг утсаар авсан шилдэг гэрэл зургуудыг цуглуулжээ. Эдгээр бүтээлүүдээс тэд шилдэг 10 зургийг шалгаруулсан бөгөөд ялагчдын бүтээлүүд янз бүрийн хотуудын сурталчилгааны самбар, Apple-ын албан ёсны борлуулагч дэлгүүрүүд болон вебсайт дээр байрших юм.
Сингапур, АНУ, Израиль гээд дэлхийн өнцөг бүрээс илгээсэн шилдэг 10 зургийг iPhone 7 загвараас эхлээд iPhone XS Max утсаар авчээ. Эдгээр зургуудад сониуч амьтад, ер бусын тусгалууд, өдөр тутмын амьдралын гоо үзэсгэлэн болон бусад олон сэдвүүдийг дүрсэлсэн байна.
Тэмцээний ялагчдын нэг болох Беларусийн зурагчин Никита Ярошийн бүтээлийн тухай шүүгчдийн багийн гишүүн Остин Манн "Энэ зургийн хүртээмжтэй байдал нь таалагдсан. Жинхэнэ утгаараа үзэсгэлэнтэй кадр дарахын тулд заавал Исланд явах шаардлагагүй. Энэ бүхэн бидний хамар дор байна шүү дээ. Огтлох зураас, тод өнгө, шинэ ба хуучин зүйлсийн хослол зэргийг агуулсан гайхалтай зураг болсон байна" хэмээн хэлжээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт