Хайх

Италийн сургуулиуд цаг уурын өөрчлөлтийг заавал судлах хичээлийн жагсаалтад багтаана

Италийн сургуулиуд цаг уурын өөрчлөлтийг заавал судлах хичээлийн жагсаалтад багтаана

Дэлхийд анх удаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Итали улсын сургуулиуд зайлшгүй үзэх ёстой хичээлийн хөтөлбөртөө байгаль орчны тогтвортой хөгжил ба цаг уурын өөрчлөлтийг нэмэхээр болжээ. Ингэснээр Итали ийм шийдвэр гаргасан дэлхийн анхны улс болж байна.

Энэ шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сараас эхлэн тус улсын сурагчдад байгалийн нөөцийг зохистой ашиглах талаар зааж эхлэх юм. Харин сургалтын материалуудыг 2030 он хүртэл НҮБ-ын тогтвортой хөгжлийн хөтөлбөрт суурилан боловсруулах болно. Жишээ дурдвал сурагчид долоо хоногт хамгийн багадаа нэг цагийг дэлхийн дулаарал, байгаль орчинд үзүүлж буй хүний нөлөө зэрэг сэдвүүдэд зориулах юм. Мөн газар зүй, математик, физик зэрэг уламжлалт хичээлүүдийг тогтвортой хөгжилтэй уялдуулан заана гэдгийг Италийн боловсролын яамны сайд Лоренцо Фиорамонти мэдэгдлээ.

"Боловсролын системийн цөмд тогтвортой хөгжил ба уур амьсгалыг суулгаж өгөхийн тулд бид боловсролын яамаа үндсээр нь өөрчилж байна. Байгаль орчин ба нийгмийн ухааныг сургуульд үздэг бүх хичээлүүдийнхээ сууринд тавьдаг боловсролын системтэй дэлхийн анхны улс болохыг хүсэж байна" гэж тэрээр хэлжээ.

цааш үзэх