Хайх

\"Joker\" хамгийн өндөр ашиг орлоготой комик номоос сэдэвлэгдсэн кино боллоо

"Joker" хамгийн өндөр ашиг орлоготой комик номоос сэдэвлэгдсэн кино боллоо

Дахин шинэ рекорд тогтоолоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Кино найруулагч Тодд Филлипсийн бүтээсэн "Joker" сэтгэлзүйн триллер нь комик зохиолоос сэдэвлэгдсэн хамгийн өндөр ашиг орлоготой бүтээлээр тодорсон байна. Тодруулбал Хоакин Фениксийн тоглосон тус кино нээлтээ хийснээс таван долоо хоногийн дотор дэлхийн кино театруудаас нийт 957 сая ам.доллар олж, зардлаа ($62,5 сая) 15,3 дахин нугалж чаджээ.

Ингэснээр "Joker" 1994 онд бүтээгдсэн "The Mask" киноны рекордыг эвдэж байгаа юм. Тухайн үед жүжигчин Жим Керригийн тоглосон инээдмийн кино нь 23 сая ам.доллараар бүтээгдсэн ч кино театруудаас нийт 351 сая ам.долларын орлого олж (зардлаа 15,2 дахин нугалсан) байжээ.

Комик номоос сэдэвлэгдэж, зардалтайгаа харьцуулахад хамгийн өндөр ашиг орлого олсон киноны жагсаалтад "Venom" ($854 сая/$90 сая), "Batman" ($411 сая/$35 сая), "Deadpool" ($783 сая/$58 сая), "Teenage Mutant Ninja Turtles" ($200 сая/$13,5 сая) зэрэг бүтээлүүд багтдаг байна.

Үүнээс гадна саяхан "Joker" кино түүхэндээ хамгийн их орлого олсон "R" рейтингтэй (17-с дээш насныханд зориулсан) бүтээлээр тодорсон юм. Түүнчлэн энэхүү кино нь DC Comics-ийн түүхэнд хамгийн их ашиг олсон шилдэг дөрвөн киноны нэгээр шалгарч, тус студийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэгт тооцогдож байна.

цааш үзэх