Кейт Бланшетт Каннын кино наадмын шүүгчдийн багийг тэргүүлнэ
Педро Альмодоварын залгамжлагч
Энэ жил Каннын кино наадмын шүүгчдийн багийг жүжигчин Кейт Бланшетт тэргүүлэхээр болжээ.
"Би сүүлийн жилүүдэд энэхүү кино наадамд жүжигчин, продюсер, кино зах зээлийн төлөөлөгч, зочин, өрсөлдөгч зэрэг маш олон үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэхдээ урьд нь хэзээ ч зүгээр л таашаал авахын тулд кино үзэж байсангүй" гэж Кейт Бланшетт ярилаа.
Бланшетт тус кино наадмын шүүгчдийн багийг тэргүүлж байгаа 12 дах эмэгтэй болж байгаа юм. Жүжигчин бүсгүйн сүүлийн үеийн бүтээлүүдээс дурдвал Теренс Маликийн "Voyage of Time", Жулиан Розефельдтын "Manifesto" зэрэг баримтат кинонуудыг нэрлэж болно. Үүнээс гадна тэрээр Алтан бөмбөрцөг 2018 наадмын үеэр өрнөсөн Time's Up гэх бэлгийн дарамтын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтэй тэмцэгч юм.
Эргэн сануулахад өнгөрсөн жил Каннын кино наадмын шүүгчдийн багийг испанийн найруулагч Педро Альмодовар тэргүүлсэн билээ.
2018 оны Каннын кино наадам тавдугаар сарын 8-19 хооронд зохион байгуулагдана.