Хайх

\"Хөвсгөр Боб\" хүүхэлдэйн киноны шинэ спин-офф Сквидвард дээр төвлөрнө

"Хөвсгөр Боб" хүүхэлдэйн киноны шинэ спин-офф Сквидвард дээр төвлөрнө

Сквидвардын шүтэн бишрэгчид энд байна уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Nickelodeon суваг Netflix стриминг компанитай 200 сая ам.долларын өртөгтэй олон жил хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд үүний дагуу шинэ контентууд бүтээхээр төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд Nickelodeon сувгийн алдарт "SpongeBob SquarePants" буюу "Хөвсгөр Боб" хүүхэлдэйн киноны шинэ спин-оффыг Netflix стриминг тавцан хийж байгаа билээ. Тэгвэл энэхүү спин-офф нь Хөвсгөр Бобын хөрш, Сквидвард нэртэй наймаалжийн адал явдал дээр суурилах болно гэж Hypebae мэдэгдэж байна.

Сквидвард Тентаклс гэх наймаалж нь 1999 онд "SpongeBob SquarePants" хүүхэлдэйн киноны нэгдүгээр анги Nickelodeon сувгаар анх цацагдахад танилцуулагдаж байжээ. Тэрээр Хөвсгөр Бобын хөрш бөгөөд түүнтэй хамт Красти Крабс ресторанд ажилладаг. Сквидвард чөлөөт цагаараа кларинет хөгжим тоглож, дугуй унаж, ганцаараа гуниглаж, чимээ шуугиангүй орчинд тайван амьдрах дуртай. Гэвч гэнэн, цайлган үргэлж баяр хөөртэй байдаг Хөвсгөр Боб өөрийн найз Патрикийн хамт үргэлж Сквидвардыг залхааж, амар тайван байдлыг нь алдагдуулдаг.

Одоогийн байдлаар төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа ч Сквидвардын спин-офф нь хөгжим дээр суурилсан бүтээл болно гэж Hypebeast мэдэгдэж байна.

цааш үзэх