Коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор Луврын музейг хаалаа
Тодорхойгүй хугацаанд
Коронавирусын тархалттай холбоотойгоор Парис хот дахь Луврын музейг тодорхойгүй хугацаагаар хаасан болохыг музейн удирдлагууд албан ёсны Twitter хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
"Одоогийн байдлаар музей олон нийтэд нээгдэх боломжгүй боллоо. Та бүхэнд ямар нэгэн хүндрэл учруулсан бол хүлцэл өчиж байна. Бид цаашид та бүхнийг мэдээллээр ханган ажиллах болно" хэмээн албан ёсны мэдэгдэлд дурдагджээ. Одоогоор Луврын музей яг хэзээ эргээд хэвийн үйл ажиллагаандаа орох нь тодорхойгүй байгаа юм.
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй (өнгөрсөн жил л гэхэд 9,6 сая хүн тус музейг үзсэн) Луврын музейн ажилтнуудын хувьд коронавирусын халдвар авах эрсдэл асар өндөр байгаа гэдгийг музейн мэргэжилтнүүдийн холбооны төлөөлөгч Андрэ Сакристен онцолсон юм.
Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар авсан хүний тоо дэлхий даяар 89,000 хүрсэн бол нас барагсдын тоо 3,000 давжээ. Харин Франц улсын хувьд 130 халдвар бүртгэгдсэнээс хоёр хүн нас барж, 12 хүн эдгэрсэн байна.
⚠ An informational meeting on the public health situation linked to #COVID19 prevention measures following the ministerial instructions transmitted by the competent authorities has delayed the opening of the #Louvre on Sunday, March 1.
— Musée du Louvre (@MuseeLouvre) March 1, 2020
The museum cannot open at the moment. pic.twitter.com/rmjcN2GORJ