Нэгэн уран бүтээлч Жорж Флойдын сүүлчийн үгсээр тэнгэрт инсталляц бүтээлээ
Жемми Холмсын цуврал уран бүтээл
Америкийн уран бүтээлч Жемми Холмс Library Street Collective арт галерейтай хамтран цагдаа нарын гарт шударга бусаар амиа алдсан Жорж Флойдын гэгээн дурсгалд зориулан цуврал уран бүтээл танилцуулсан байна. Тэрээр Жорж Флойдын хэлсэн үгсийг баннер болгож, Нью-Йорк, Даллас, Детройт, Майами, Лос-Анжелес хотуудын дээгүүр онгоцоор хөөргөжээ.
"Гуйя, би амьсгалж чадахгүй байна", "Миний гэдэс өвдөж байна", "Миний хүзүү өвдөж байна", "Бүх юм өвдөж байна", "Тэд намайг алах нь" гэх үгс нь Жорж Флойдын нас барахаасаа өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үгс байсан юм.
"Бусад айдас түгшүүрт автсан хар арьст залуусын адилаар би ч мөн цагдаа нарын шударга бус үйлдлийн хохирогч болж байсан. Хэзээ нэгэн цагт тэд биднийг хөнөөж чадахгүй гэдгээ ухаарах болно" гэж уран бүтээлч бичжээ.