Хайх

Ослод Нобелийн энх тайвны шагналыг гардууллаа

Ослод Нобелийн энх тайвны шагналыг гардууллаа

Нобелийн гэрээсийн дагуу

Text: Б.Амина


Зураг:

Нобелийн хүсэлтийн дагуу зохион байгуулагчид энх тайвны шагналаа Осло хотод гардууллаа. Харин үлдсэн шагналууд Стокгольмд эздээ хүлээж байна

Нобелийн "Энх тайвны шагнал" нь даян дэлхийн амар амгаланг бэхжүүлэх утга бүхий хамгийн томоохон шагналд тооцогддог билээ. 2015 онд дэлхий дахинд олон хурцадмал асуудал бий болсон. Тэгвэл энэ жилийн шагналыг 2013 онд Тунист эмхлэгдэн байгуулагдсан квартет болох Тунисын иргэний нийгмийн дөрвөн байгууллагад олгосон байна. Тэд 2011 оны Жасмины хувьсгалын дараа хүчээ нэгтгэн эх орондоо ардчиллыг бий болгоход хувь нэмрээ оруулж, дэлхий нийтэд гайхалтай сайн үлгэр жишээ болсноороо энэхүү нэр хүндтэй шагналыг гардлаа. Шагнал гардуулах ёслолыг уламжлал ёсоор Норвегийн хаан гэрчилдэг бөгөөд энэ жил V Харальд хааны гэр бүлийнхэн оролцжээ.

Квартетийн гишүүн бүрт буюу дөрвөн хүнд Нобелийн зураг бүхий алтадмал медалийг гардуулсан байна.

 

цааш үзэх