Хайх

Рианнагийн зурагт намтар худалдаанд гарлаа

Рианнагийн зурагт намтар худалдаанд гарлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Нью-Йорк хотын алдарт Гугенхайм музейд зохиогдсон номын нээлтэд ирсэн зочид Рианнагийн номыг үзэх гэж цагаан бээлий өмсжээ

Дуучин бүсгүйн 1000 гаруй зурагтай, 6 кг жинтэй, 40 см урттай уг ном нь Рианнагийн дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч, бизнес эрхлэгчийн карьерыг зургаар харуулах төдийгүй хэрхэн дэлхий дахинд шүтээн болсныг нь өгүүлэх юм. Уг ширээний номонд цөөхөн хэдэн тайлбар бичгээс өөр нэг ч үг үсэг байхгүй бөгөөд Рианнагийн төрж өссөн Барбадос арлын амьдралаас эхлэн хэрхэн нэрт гарч өдийг хүртэл урлаг, загвар, гоо сайхны ертөнцийг байлдан дагуулж буйг нь дүрсэлсэн байна. Номонд багтсан зургуудын дийлэнх нь түүний хувийн болон мэргэжлийн зурагчнаар даруулсан зургууд хэдий ч цөөн хэдэн найз нөхдийнх нь дарсан ховор зургууд бас бий.

Рианнагийн зурагт намтар худалдаанд гарлаа (фото 1)

Хуудас эргүүлэхэд Рианна 23 насны төрсөн өдрөөрөө рэппер, продюсер Jay-Z оргилуун дарс задлах зуур хажууд нь навчин тамхи татан сууж, харин дуучин Бейонсе ойр орчимд нь инээмсэглэн зогсож буй зураг, цаашлаад Рианна өөрийн алдарт Египетийн бурхны шивээсээ шивүүлж буй зураг, мөн өвөөгийнх нь төрсөн өдрийн тэмдэглэлт үйл явдлыг харуулсан хэд хэдэн зургууд гээд Рианнагийн хувийн  болон ажлын амьдралыг нь нарийвчлан харуулсан нүсэр бүтээл болжээ.

Рианнагийн зурагт намтар худалдаанд гарлаа (фото 2)

Номыг нийт дөрвөн төрлийн сонголттойгоор худалдаанд гаргасан ба хамгийн энгийн хувилбар нь л гэхэд 504 хуудас дүүргэсэн 1050 ширхэг зурагтай бол, хамгийн өндөр үнэтэй тансаг хувилбар нь тусгай захиалгын хар сатин даавуугаар бүрсэн гадаргуутай, тусгайлан зориулж хийгдсэн Португалийн өвөрмөц гантиг уран баримал тавиуртай дагалдан ирнэ.

Намтар номыг эндээс захиалах боломжтой.

Рианнагийн зурагт намтар худалдаанд гарлаа (фото 3)

Рианнагийн зурагт намтар худалдаанд гарлаа (фото 4)

цааш үзэх