Хайх

Сиднейн дуурийн театрт хонох боломжийг Airbnb олгож байна

Сиднейн дуурийн театрт хонох боломжийг Airbnb олгож байна

Сугалаагаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Сиднейн дуурийн театр орон сууц түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Airbnb компанитай хамтран нэгэн сонирхолтой төслийг хэрэгжүүлж байна. Тэд энэхүү архитектурын суут бүтээлийн "Utzon" танхимд хоноглох боломжийг хүмүүст олгож байгаа юм.

"Utzon" танхим нь шалнаасаа тааз хүртлээ цэлгэр том цонхтой тул Сиднейн боомт гайхалтай харагдана. Төслийн хүрээнд энэхүү танхим нь жилд таван удаа тансаг зэрэглэлийн өрөө болон хувирах юм. Энэхүү танхимд хоноглох эрхийг таван хүнд олгох бөгөөд Airbnb-гийн вебсайт дээр явагдах сугалааны тохирлоор азтанг шалгаруулах болно. Үүнээс гадна, жилд хоёр удаа Сиднейн дуурийн театрын үүдний өрөөнд 100 хүний багтаамжтай түр зуурийн зочид буудлыг байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэхүү төсөл нь дэлхийн алдартай архитектурын бүтээлийг өөр, шинэ өнцгөөс харуулах зорилготой юм. Сиднейн дуурийн театр Airbnb компанийн санаачилсан уг төсөлд хамтрах шийдвэрийг 2016 онд гаргаж, хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.

Одоогоор уг төсөл Шинэ Өмнөд Уэльсын захиргаанаас зөвшөөрөл авах шатандаа явж байна.

Сиднейн дуурийн театрт хонох боломжийг Airbnb олгож байна (фото 1)

цааш үзэх