Түүхэн дэх хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчин: Скарлетт Йоханссон
Эрчүүд арай өндөр үнэлэгдсэн хэвээр
Кино театрт шинээр гарсан бүх кинонуудын ашиг орлогыг танддаг Box Office Mojo сайтын мэдээллэснээр түүхэн дэх хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр Скарлетт Йоханссон шалгарчээ. Тодруулбал, түүний тоглосон кинонууд нийлээд 3,3 тэрбум долларын орлого олсон байна.
Энэхүү жагсаалтын эхний есөн байранд Том Хэнкс, Морган Фриман, Харрисон Форд зэрэг бусад есөн эрэгтэй жүжигчид бичигдсэн бөгөөд эмэгтэй жүжигчдээс Скарлетт Йоханссоны дараа Камерон Диаз 19-р байранд орж, хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн хоёрдугаарт жагсаж байна.
Хэдийгээр уг жагсаалт нь жүжигчдийн авч буй цалинг тодорхойлохгүй. Гэвч сүүлийн үед хүчтэй яригдаж буй хүйсийн тэгш бус цалингийн асуудал удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.