Хайх

Стивен Кинг Хэллоуины уур амьсгал оруулах шилдэг кино, цуврал ба ном санал болголоо

Стивен Кинг Хэллоуины уур амьсгал оруулах шилдэг кино, цуврал ба ном санал болголоо

Хэллоуины баярын төлөвлөгөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн алдарт зохиолч Стивен Кинг Хэллоуины баярын уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх талаар Entertainment Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр зөвлөжээ. Тодруулбал аймшгийн зохиолын хаан Хэллоуины баярт зориулан шилдэг кино, цуврал ба номыг нэрлэсэн байна.

Кино

Тэрбээр энэ өдөр үзэх хамгийн шилдэг киногоор Чаки хүүхэлдэйн тухай өгүүлэх, найруулагч Ларс Клевбергийн бүтээсэн "Child's Play" киног нэрлэжээ. Киноны үйл явдалд ганц бие ээж хүүдээ хүүхэд бүрийн мөрөөдөл болсон хүүхэлдэйг бэлэглэдэг ч тун удалгүй тэр нь энгийн нэг тоглоом биш болохыг олж мэднэ.

"Би энэ киног эхлээд бас л нэг чанаргүй сиквел гэж бодон кино театрт очиж үзээгүй. Гэхдээ энэ кино надад маш их таалагдсан. Марк Хэмилл Чакид дуу оруулсан байгаа. Би маш олон хэсэг дээр инээж, уйлсан. Энэ кинонд оролцсон бүх хүн гайхалтай сайн ажилласан. Маш ухаалаг кино зохиолтой болсон уг киног үзээд та зүгээр л таашаал авна" гэж Кинг хэлсэн байна.

Цуврал

Харин шилдэг Хэллоуины цувралаар Лиззи гэх алдарт зохиолчийн тухай өгүүлэх "Marianne" цуврал тодорчээ. Тэрбээр "Надад яг одоо Netflix-ээр гарч байгаа 'Marianne' маш их таалагдаж байгаа. Энэ Франц цуврал үнэхээр аймшигтай. Цувралаас 'Stranger Things' болон бага зэрэг Стивен Кингийн уур амьсгал мэдрэгдэнэ" хэмээн онцоллоо.

Ном

Эцэст нь түнэр харанхуйн мастер "Ninth House" гэх номыг санал болгожээ. Ли Бардугогийн бичсэн энэхүү номонд аймшигтай амьдрал туулсан өсвөр насны охинд Йелийн их сургуульд суралцах боломж олдоно. Стивен Кинг энэ зохиолыг "Томчуудад зориулсан Харри Поттер" хэмээн тодорхойлжээ. "Маш ухаалаг, аймшигтай, уран дүрслэлтэй ийм төрлийн ном бүр ч их байгаасай гэж та хүсэх болно" гэжээ.

Стивен Кинг Хэллоуины уур амьсгал оруулах шилдэг кино, цуврал ба ном санал болголоо (фото 1)

цааш үзэх