Хайх

The Hu хамтлагийн \"Оддын дайн\" киноны видео тоглоомд зориулсан дууг сонсоцгооё

The Hu хамтлагийн "Оддын дайн" киноны видео тоглоомд зориулсан дууг сонсоцгооё

"Sugaan Essena"

Text: Buro.Mongolia


"Хүннү рок" урсгалаар уран бүтээлээ туурвин, дэлхий даяар алдаршиж байгаа The Hu хамтлаг "Star Wars Jedi: Fallen Order" видео тоглоомд зориулан бүтээсэн "Sugaan Essena" нэртэй дууныхаа видео клипийг танилцууллаа.

Монголын алдарт металл рок хамтлаг энэхүү дууг эхлээд Монгол хэл дээр зохиож, дараа нь "Оддын дайн"-ы ертөнцтэй төгс уусах "харь гарагийн" зохиомол хэл рүү хувиргасан гэж Revolver сэтгүүлд уран бүтээлийн үйл явцаасаа хуваалцжээ. Мөн "Sugaan Essena" гэдэг нь "Хар аянга" гэсэн утгатай бөгөөд тоглоомын гол баатрын зүрх сэтгэл, хүч чадлыг илтгэж байгаа хэмээн тэд тайлбарласан юм.

Эргэн сануулахад The Hu хамтлаг 2020 оны Coachella хөгжмийн наадмын тайзнаа тоглох болсон билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх