Хайх

“The Matrix” кино шинэчлэгдэн гарна

“The Matrix” кино шинэчлэгдэн гарна

Киану Ривз тоглохгүй

Text: Г.Тэмүүлэн


Warner Bros. кино компани “The Matrix” киноны шинэчилсэн хувилбарыг бүтээхээр хэлэлцэж байна

Анх 1999 онд нээлтээ хийж байсан Вачовскийн ах дүүсийн бүтээл, шинжлэх ухааны уран зөгнөлт "The Matrix" киног Warner Bros. кино компани шинэчилж гаргахаар болсон гэж The Hollywood Reporter вебсайт мэдээллэжээ. Одоогоор энэхүү төслийн үйл явц анхан шатандаа явж байгаа юм. "The Matrix" киноны гол дүрийг канадын жүжигчин Киану Ривз бүтээснийг хүн бүр мэднэ. Тэгвэл энэхүү шинэчилсэн хувилбарт Неогийн дүрд жүжигчин Майкл Б. Жордан тоглож магадгүй байна. Жүжигчин Киану Ривзээс өмнө нь "The Matrix" кинонд эргэн ирэх талаар асуухад "Зөвхөн Вачовскийн ах дүүс зохиолыг нь бичиж, найруулсан тохиолдолд л эргэн ирж магадгүй" гэж ярьж байсан юм.

Мөн The Hollywood Reporter-ын мэдээллэснээр Warner Bros. кино компани америкийн найруулагч, кино зохиолч Зак Пеннтэй хамтарч ажиллахаар ярилцаж байгаа гэнэ. Тиймээс энэ удаад бид цоо шинэ жүжигчдийн баг, найруулагчтай "The Matrix" киног хүлээн авч үзэх бололтой.

цааш үзэх