Тонийн шагналын эзэд тодорлоо
And the Tony Award goes to ...
Америкийн энтертэйнмэнт салбарын их дөрвөл гэгдэх наадмуудын нэг болох Тонийн шагнал гардуулах ёслол (бусад нь Оскар, Эмми, Грэмми) энэ жилийн театрын урлагийн шилдгүүдийг нэрлэлээ. 75 дах удаагийн Тонийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээг “West Side Story” мюзиклээр Стивэн Спилбергийн найруулсан кинонд туслах дүр бүтээж, энэ жил тухайн төрөлдөө Оскарын шагналын эзэн болоод буй залуу жүжигчин Адриана ДеБөүз хөтөлж байна.
Энэ удаагийн наадамд “A Strange Loop” мюзикл хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшиж Шилдэг мюзиклийн шагналыг хүртсэн бол Шилдэг жүжгийн шагналыг “The Lehman Trilogy” бүтээл хүртээд байна. “The Lehman Trilogy” жүжиг нь герман гаралтай гурван ах дүү Америкт бизнес эрхлэхээр цагаачлан ирээд 2008 оны эдийн засгийн хямралаас үүдэн дампуурч байгаа тухай өгүүлэх бөгөөд энэ удаагийн наадамд хамгийн олон буюу нийт таван шагналын эзэн боллоо.
Дашрамд дурдахад, Тонийн шагнал нь нэрээ тус шагналыг олгогч институт болох American Theatre Wing-ийг үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин Антуанет “Тони” Перригийн нэрээр нэрлэсэн аж.