Хайх

Жүжигчид BAFTA шагнал гардуулах ёслол дээр дахин хар өнгийн хувцсаар жигдэрнэ

Жүжигчид BAFTA шагнал гардуулах ёслол дээр дахин хар өнгийн хувцсаар жигдэрнэ

Англи жүжигчид америк уран бүтээлчдийн эхлүүлсэн хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн кино ба телевизийн академийн шагнал гардуулах ёслол буюу BAFTA наадам дээр английн жүжигчид хар өнгийн хувцас өмсөж ирэх болсныг WWD сэтгүүл мэдэгдлээ. Тэд ийм байдлаар Холливүүдийн жүжигчдийн Алтан Бөмбөрцөг наадмын үеэр өрнүүлсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа аж.

Эргэн сануулахад 75 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадамд жүжигчид Холливүүд дахь бэлгийн дарамт, тэгш бус байдлын эсрэг тэмцлээ илэрхийлж хар өнгийн хувцас өмсөн хүрэлцэн ирсэн билээ.

Эх сурвалжийн мэдээллэснээр энэхүү аян нь BAFTA шагнал гардуулах ёслол эхлэхээс ердөө гурван долоо хоногийн өмнө зарлагдсан тул дизайнерууд ба брэндүүд алдартнуудад зориулж шинээр хувцас урлах шаардлага гарсан гэнэ.

2018 оны BAFTA шагнал гардуулах ёслол Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд хоёрдугаар сарын 18-нд зохион байгуулагдах болно.

цааш үзэх