Хайх

Жастин Бибер хангалттай олон like цуглуулж чадвал шинэ цомог гаргана

Жастин Бибер хангалттай олон like цуглуулж чадвал шинэ цомог гаргана

Энэ ондоо багтаж

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Жастин Бибер шинэ цомог гарган шүтэн бишрэгчдээ баярлуулаагүй дөрвөн жил болж байгаа билээ. Тэгвэл тун удахгүй буюу энэ ондоо багтааж тэрээр шинэ цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Тодруулбал алдарт дуучны Instagram хуудаст "Хэрэв энэ пост 20 сая like цуглуулж чадсан тохиолдолд Жастин Бибер зул сарын баяраас өмнө шинэ цомгоо гаргана" гэсэн пост нийтлэгдсэн байна.

Жастин Бибер энэхүү постоо "Like дар, цааш нь түгээ, өөрийн Story-д пост хий. Би хэр их эрэлттэй байгааг нь харахыг хүсэж байна. Би цомгоо бараг дуусаж байгаа хэдий ч та бүхний дэмжлэг энэ үйл явцыг илүү хурдлуулж өгөх болно" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

Сонирхуулахад Жастин Биберийн Instagram пост дунджаар 2-4 сая like авдаг бол уг пост нь одоогоор 10 гаруй сая зүрх цуглуулаад байгаа юм.

 

цааш үзэх