Хайх

Женнифер Энистон: “Би зүгээр л өрөвдөлтэй, хүүхэдгүй хүн гэж хэлүүлэх гэж ийм их хөдөлмөрлөөгүй”

Женнифер Энистон: “Би зүгээр л өрөвдөлтэй, хүүхэдгүй хүн гэж хэлүүлэх гэж ийм их хөдөлмөрлөөгүй”

Marie Claire сэтгүүлд өгсөн ярилцлага

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Жүжигчин Женнифер Энистон хүүхэд гаргаагүй болон ганц бие байсныхаа төлөө шүүмжлэлд өртөж байсан тухайгаа Marie Claire сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарт ярьжээ

Жүжигчин Женнифер Энистон өнгөрсөн зун The Huffington Post сэтгүүлд түүний жирэмслэлтийн талаар цуурхал тараасан сэтгүүлчдэд хандан эссэ бичиж байсан билээ. Тэрээр яагаад энэхүү эссээг бичих болсон шалтгаанаа Marie Claire сэтгүүлийн арванхоёрдугаар сарын шинэ дугаарт тайлбарлажээ. Женнифер Энистон "Миний гэр бүлийн байдал, салалт, миний хөхний товч хүртэл шүүмжлэлд өртөж байсан. Яагаад эмэгтэйчүүдийг заавал ийм нүдээр харж, үүнийг нь хүмүүс сонсоод байна вэ? Би зүгээр л өрөвдөлтэй, хүүхэдгүй хүн гэж хэлүүлэхийн тулд ийм их хөдөлмөрлөөгүй" гэж ярьсан байна. Энистон ярилцлагадаа одоогийн нөхөр Жастин Терутэй аз жаргалтай байгаа тухайгаа ч дурджээ. "Би ямар ч байдалтай байсан тэр намайг халамжилж, хайрладаг. Түүний өмнө би өөрийгөө бүрэн нээж чаддаг" гэж нэмж хэлсэн юм.

Женнифер Энистон: “Би зүгээр л өрөвдөлтэй, хүүхэдгүй хүн гэж хэлүүлэх гэж ийм их хөдөлмөрлөөгүй” (фото 1)

Та жүжигчин Женнифер Энистоны ярилцлагын бүрэн хувилбарыг Marie Claire сэтгүүлийн арванхоёрдугаар сарын шинэ дугаараас унших боломжтой. Сэтгүүл арваннэгдүгээр сарын 15-нд худалдаанд гарах болно.

Женнифер Энистон: “Би зүгээр л өрөвдөлтэй, хүүхэдгүй хүн гэж хэлүүлэх гэж ийм их хөдөлмөрлөөгүй” (фото 2)

цааш үзэх