Жорж Р.Р. Мартин хөл хорионы үеэр "The Winds of Winter" номоо дуусгахаар ажиллаж байна
COVID-19 ганц ч гэсэн сайн зүйлд хүргэж байгаа бололтой
"Game of Thrones"-ын зохиолч Жорж Р.Р. Мартины "Гал мөсний дуун" цувралын зургаа дах ном болох "Өвлийн салхи" (The Winds of Winter) зохиолыг шүтэн бишрэгчид бараг 10 жилийн турш хүлээж байгаа билээ. Энэ хугацаанд түүнийг номоо дуусгахад ямар нэг зүйл саад болсоор ирсэн юм. Тэгвэл COVID-19 цар тахлын улмаас үүссэн хөл хорио алдарт зохиолчид сайнаар нөлөөлж байгаа бололтой.
Жорж Р.Р. Мартин хөл хорионы улмаас "The Winds of Winter" номоо дуусгахаар шаргуу ажиллаж буйгаа Twitter хуудсаараа дамжуулан зарласан байна. Тэрбээр "Өөрийгөө тусгаарлах нь надад номоо бичихэд тусалж байна. Би өдөр бүр олон цагаар номоо бичиж байгаа бөгөөд ажил маань урагшилж байгаа" гэжээ. Мөн алдарт зохиолч "Гэхдээ би номоо маргааш эсвэл дараагийн долоо хоногт хэвлэн гаргана гэсэн үг биш юм. Энэ маш зузаан ном болно. Тиймээс надад урт замыг туулах хэрэг гарна" гэж өөрийн блогтоо нэмж дурдсан байна.
Эргэн сануулахад Жорж Р.Р. Мартины "Гал мөсний дуун" цуврал нь нийт долоон номоос бүрдэхээр төлөвлөгдсөн байгаа бөгөөд зохиолч одоогоор таван ном бичиж, хэвлэн гаргасан юм. Хамгийн сүүлд тэрбээр 2011 онд "A Dance with Dragons" номоо бичсэн билээ.