Хайх

Жорж Р.Р.Мартин \"Өвлийн салхи\" номын товыг зарлалаа

Жорж Р.Р.Мартин "Өвлийн салхи" номын товыг зарлалаа

"Гал мөсний дуун" цувралын зургаа дах боть

Text: Buro.Mongolia


Жорж Р.Р. Мартины "Гал мөсний дуун" цуврал номоос HBO телевизийн алдарт "Game of Thrones" буюу "Хаан ширээний тоглоом" цувралыг сэдэвлэн бүтээсэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл алдарт цувралын эх зохиолыг бичсэн Жорж Р.Р. Мартин үнэнч уншигчдаа маш удаан хүлээлгэсний эцэст "Гал мөсний дуун" цуврал номын зургаа дах дэвтэр болох "Өвлийн салхи" (The Winds of Winter) номын товоо зарлалаа.

Тэрбээр өөрийн албан ёсны блогоор дамжуулан 2020 оны зун Шинэ Зеландад зохиогдох World Science Fiction Convention арга хэмжээнд оролцох болсноо мэдэгдсэн юм. Мөн үүний зэрэгцээ Мартин "Хэрэв би Шинэ Зеландад ирэхдээ Өвлийн Салхийг гартаа бариагүй байвал намайг шоронд хорих албан ёсны зөвшөөрлийг олгож байна" хэмээн хэлжээ.

World Science Fiction Convention арга хэмжээ нь 2020 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2 хүртэл зохион байгуулагдах болно. Өөрөөр хэлбэл бид энэ үед шинэ номоо хүлээн авна гэсэн үг юм.

Жорж Р.Р. Мартины "Гал мөсний дуун" цуврал нь нийт долоон номоос бүрдэхээр төлөвлөгдсөн байгаа бөгөөд зохиолч одоогоор таван ном бичиж, хэвлэн гаргасан юм. Хамгийн сүүлд тэрбээр 2011 онд "A Dance with Dragons" номоо бичсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх