Хайх

Алдартнууд 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр юу идэх вэ?

Оскарын шагналын хэлбэртэй 7,000 ширхэг шоколад, Вагю үхрийн махан тартар болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдартнууд 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр юу идэх вэ?

Дэлхийн кино наадмын оргил гэгддэг Оскар буюу Академийн шагнал гардуулах ёслол хэдхэн хоногийн дараа зохион байгуулагдаж, энэ жилийн кино ертөнцийн шилдгүүд тодрох гэж байна. Тиймээс яг одоо Оскарын наадамтай холбоотой бүхий л зүйлс олон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байгаа нь зүй ёсны хэрэг юм. Жишээ нь бид энэ удаад супер одууд Оскарын наадмын тансаг үдэшлэгийн үеэр ямар хоол идэх гэж байгаа талаар сонирхож үзлээ.

Жил бүр Оскарын шагнал гардуулах ёслол дээр алдартнуудын ахлах тогооч Вольфганг Пак одуудын дурладаг хамгийн тансаг зоогуудыг бэлтгэдэг уламжлалтай аж. Энэ жил Лос-Анжелес хотын Ray Dolby Ballroom ёслолын танхимд цугласан зочдыг 60 төрлийн тансаг зоогоос бүрдсэн цэс угтан авна гэдгийг Harper's Bazaar сэтгүүл мэдээллэсэн байна. Алдартнууд 1,179 кг бүхий мөсөн баарнаас 24K алтаар бүрсэн, загасны түрстэй парфе, төрөл бүрийн хавчны мах, хясаа, дун зэрэг далайн гаралтай зоогуудаас сонголтоо хийх боломжтой.

Алдартнууд 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр юу идэх вэ? (фото 1)

Алдартнууд 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр юу идэх вэ? (фото 2)

Алдартнууд 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр юу идэх вэ? (фото 3)

Харин загасны оронд үхрийн махыг илүүд үздэг хүмүүст ахлах тогооч хар будаан дээр тавьсан Миязаки Вагю үхрийн махан тартар санал болгох байна. Мөн даршилсан нимбэг болон амталсан хаштай тако цэсэнд багтжээ. Пастанд дуртай хүмүүсийн сэтгэлд нийцэх зоог ч бас бий. Түүнчлэн энэ жилийн наадам дээр малтуу мөөг, бяслагаар амталж жигнэсэн каватаппи эсвэл бууцай, сонгино, шарсан улаан лооль ба Англи вандуйтай кампанелли гоймонгуудаас сонголт хийх боломжтой байна.

Алдартнууд 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр юу идэх вэ? (фото 4)

Алдартнууд 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр юу идэх вэ? (фото 5)

Алдартнууд 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр юу идэх вэ? (фото 6)

Оскарын наадмын амттангууд ч мөн тансаг орц, найрлагаараа уран сэтгэмжийг гайхшруулна. Жишээ нь личи, бөөрөлзгөнө, сарнайтай тарт, хар шоколад, зөгийн бал, мокка кофетой маскарпон мусс болон таны төсөөлж болох бүхий л төрлийн амттай макаронуудыг алдартнууд зооглох болно. Хэрэв энэ бүх амттангууд хангалтгүй санагдвал зочид Instagram хуудсыг нь чимэх 7,000 ширхэг Оскарын шагналын хэлбэртэй мини шоколаднаас амтлах боломжтой.

Алдартнууд 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр юу идэх вэ? (фото 7)

Гэхдээ мэдээж хэрэг алдартнууд энэ бүх тансаг хоолнуудыг бүгдийг нь идэж дуусгах боломжгүй юм. Тиймээс наадмаас үлдсэн хоолнуудыг Лос-Анжелес хотын эргэн тойронд байрлах сайн үйлсийн байгууллагуудад хандивладаг гэдгийг Harper's Bazaar сэтгүүл онцолжээ.

цааш үзэх