Хайх

Анхаарал татаж буй аксесуар: Том хэмжээтэй сувдан эдлэл

Анхаарал татаж буй аксесуар: Том хэмжээтэй сувдан эдлэл

Text: Buro.Mongolia


Ямагт эрэлттэй байдаг сонгодог аксесуаруудын нэгд сувдан эдлэл маргаангүй багтдаг. Энэхүү аксесуар нь цаг хугацааны эрхээр хэзээ ч моданаас гардаггүй бөгөөд гагцхүү улирлаас улиралд хэлбэр дүрсийн хувьд шинэчлэгдсээр байдаг. Тэгвэл энэ онд маш том хэмжээтэй сувдан бөгж, бугуйвч, зүүлт, ээмэг болон бусад үнэт эдлэлүүд давамгайлахыг хавар-зун 2023 цуглуулгууд илтгэж байна.

Тухайлбал, Vivienne Westwood загварын ордон цуглуулгадаа сувдан чокер багтаасан бол Givenchy ХL хэмжээтэй зүүлт толилуулж, харин Carolina Herrera алтан түгжээтэй, унждаг загварын ээмэг урлажээ. Мөн Simone Rocha, Chanel, Ralph Lauren, Rejina Pyo болон бусад загварын орднууд oversize сувдан гоёл чимэглэлүүд харуулсан билээ.

Та ийм төрлийн үнэт эдлэлийг загвар зохион бүтээгч Андреас Кронталерын харуулсанчлан минимал хар даашинзтай хослуулан бүх анхаарал зүүлт рүү төвлөрөхөөр загварчилж, аль эсвэл Chanel-ийн загварын шоун дээр толилуулсны дагуу урт богино хэмжээтэй төрөл бүрийн сувдан зүүлтүүд давхарлан зүүх боломжтой. Түүнчлэн 2023 оны аксесуарын чиг хандлагын эгнээнд мөр шүргэсэн урттай ээмэг багтсантай холбогдуулан урт сувдан ээмэгнүүдийг анхааралдаа аваарай.

Анхаарал татаж буй аксесуар: Том хэмжээтэй сувдан эдлэл (фото 1)
Vivienne Westwood хавар-зун 2023
Анхаарал татаж буй аксесуар: Том хэмжээтэй сувдан эдлэл (фото 2)
Givenchy хавар-зун 2023
Анхаарал татаж буй аксесуар: Том хэмжээтэй сувдан эдлэл (фото 3)
Carolina Herrera хавар 2023
Анхаарал татаж буй аксесуар: Том хэмжээтэй сувдан эдлэл (фото 4)
Erdem хавар-зун 2023
Анхаарал татаж буй аксесуар: Том хэмжээтэй сувдан эдлэл (фото 5)
Ralph Lauren хавар-зун 2023
Анхаарал татаж буй аксесуар: Том хэмжээтэй сувдан эдлэл (фото 6)
Salvatore Dragone
Анхаарал татаж буй аксесуар: Том хэмжээтэй сувдан эдлэл (фото 7)
Filippo Fior
Анхаарал татаж буй аксесуар: Том хэмжээтэй сувдан эдлэл (фото 8)
Alaïa хавар-зун 2023

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх