Чиг хандлага: "Круассан" загварын гар цүнх
"Croissant"
Өнгөрсөн улирлуудад багет загварын гар цүнх онцлох трендээр нэрлэгдээд байсан бол энэ улиралд "croissant" буюу "круассан" загвар гол чиг хандлагын нэгээр нэрлэгдэх боллоо. Анх Bottega Veneta брэнд круассан мэт харагдах уг загварыг танилцуулсан бөгөөд одоо харин Miu Miu, Staud, Rejina Pyo брэндүүд өөрсдийн хувилбарыг гаргаад байгаа юм. Хэрвээ Rejina Pyo өвөрмөц оосортой хувилбарыг санал болгосон бол Miu Miu хуниралдсан арьсан цүнхний загварыг урлажээ. Уламжлалт бус энэхүү загвар нь ерөнхийдөө минимал дизайнтай байдаг учир ямар ч стиль бүрдүүлэн өмсөхөд тохиромжтой.