Хайх

Бюро 24/7 тойм: Fendi, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Fendi, намар-өвөл 2017

Бодит цуглуулга

Text: Buro.Mongolia


Зураг:

"Ямар ч үлгэр байхгүй" гэж дизайнер Карл Лагерфельд Fendi-гийн шинэ цуглуулгыг тодорхойллоо. Миланы загварын долоо хоногийн хүрээнд дэлгэгдсэн намар-өвөл 2017 цуглуулгад Fendi ордон минимал хэв маягийг үндсэн суурь болгож, өмнөх улирлын тод хээ угалзаар баялаг цуглуулгатай харьцуулбал нэгэн жигд өнгийн, маш энгийн эсгүүртэй загварууд танилцууллаа.

Өргөн ханцуйтай, V хэлбэрийн энгэртэй, өвдөг давсан урттай даашинзууд, савхи ба ноосон материалтай юбканууд, торгон цамцнууд, богино үслэг хүрэмнүүд болон үслэг оруулгатай ноосон пальтонууд Fendi ордны тансаг гоо зүйн мэдрэмжийг илтгэж байлаа.

Үндсэн элементүүд: Дундаж урттай даашинз ба юбка, сул эсгүүртэй торгон цамц, үслэг хүрэм, арьс ба ноосон пальтонууд

Үс засалт ба нүүр будалт: Задгай тавьсан бага зэрэг замбараагүй үс, nude өнгийн нүүр будалт

Үндсэн өнгөнүүд: Бор, хар, улаан, цагаан

Стилистик аргачлалууд: Минимал хэв маягийн эсгүүр, минимал төрх, энгийн ба тансаг дизайн

Аксесуар: Энгийн загвартай арьсан цүнх, хувцасны өнгөтэй ууссан цагирган хэлбэртэй ээмэг

Бүтээлч санааны эх үүсвэр: Найруулагч Ботичеллигийн "Primavera", "Funny Face" кинон дээрх Одри Хепберний улаан даашинз

цааш үзэх