Хайх

Бюро 24/7 тойм: Rag & Bone, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Rag & Bone, pre-fall 2017

Зуны аялал

Text: Buro.Mongolia


Зураг:

Rag & Bone брэндийн pre-fall цуглуулгын каталогийн зураг авалт зуны амралтнаас илгээсэн ил захидал шиг болсон байна. Загвар өмсөгчид нимгэн материалтай цайвар өнгийн хувцас өмсөж, далайн эрэг дээр зургаа даруулсан байлаа. Дөрвөлжин хээтэй даавуун даашинз, богино шоорт, футболка, өргөн брюк өмд, хагас гэрэлтэх торон нэхээстэй топ зэрэг нь зуны сандаалтай хосолж, тайван бөгөөд дулаан уур амьсгал бүрдүүлжээ.

Брэндийн дизайнер энэ удаад биед эвтэйхэн байдал ба энгийн эсгүүрийг эрхэмлэж, дулаан орон руу аялахад эсвэл зуны улиралд хотын гудмаар алхахад тохиромжтой өдөр тутмын загварууд бүтээсэн байна. Мөр ил гарсан топ ба торон нэхээстэй цамцнууд өдрийн халуун наранд зориулагдсан бол свитер, бомбер хүрэм, жийнсэн хүрэм ба oversize хөвөн цамц нь үдшийн сэрүүн салхинд зохимжтой юм. Цуглуулгын өнгөний хослолын хувьд гэвэл цагаан, цайвар шар, цэнхэр, цайвар цэнхэр, улбар шар ба хаки ногоон гэх зэрэг тайван мэдрэмж төрүүлэх бүүдгэр өнгөнүүд давамгайлсан байлаа.

цааш үзэх