Хайх

Кутюр загварын долоо хоног: Maison Margiela, хавар 2016

Кутюр загварын долоо хоног: Maison Margiela, хавар 2016

Жижиг хэсгүүдээс бүрдсэн том хэсэг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жон Гальяно Maison Margiela-гийн бүтээлч захирлаар томилогдох үед олны дунд нэлээд том шуугиан дэгдсэн. Тэр брэндэд зориулсан хоёр дах кутюр цуглуулгаа дэлгэлээ

Жон Гальяно Maison Margiela-д зориулсан анхны цуглуулгаа танилцуулснаас хойш нэг жил өнгөрлөө. Түүний загварын ертөнцөд эргэн ирснийг илтгэх анхны цуглуулга тийм ч сайн болоогүй. Ихэнх нь түүнийг шүүмжилж, Маржелагийн сүнсийг алдагдууллаа хэмээн буруушааж байсан. Харин өчигдөр танилцуулсан шинэ цуглуулга нэлээд амжилттай болжээ. Дизайны сургуулийн төгсөх ангийн оюутан урласан мэт харагдах торон даашинзуудаа дизайнер түр хойш нь тавьж, коллаж сэдвийг барьж авчээ. Тэр хэт театрын хувцас бүтээдгээрээ алдартай ч шинэ улиралд илүү даруухан загварууд урласан байна.

Хамгийн түрүүнд тайз дээр цагаан өнгийн хувцастай энгийн төрхтэй моделиуд гарч ирлээ. Гальяно үүгээрээ үзэгчдийн сэтгэл санааг бэлтгэж, аажим аажмаар этгээд загваруудаа танилцуулахыг хүссэн байх. Геометрийн дүрстэй деталиудаас бүрдсэн цэргийн аястай хүрэм, хослол, даашинз зэрэг нь цуглуулгын бусад загварууд илүү сонирхолтой байхыг дохиолж байгаа мэт харагдлаа. Цагаан өнгийн дараалал дуусахад цуглуулгын үндсэн санаа илэрч эхэлсэн юм.

Хөндлөн судалтай урт поло пудволк тод өнгийн цэцгэн хээтэй халаатаар солигдож, тайз дээр толгой эргэм олон детальтай загварууд цуварлаа. Даашинз бүр яг л коллаж зураг шиг, өөр хувцаснуудын хайчилбар хэсгүүдээс бүрдэж байлаа. Тухайлбал "Франкенштейн" даашинзны нэг тал нь дөрвөлжин хээтэй цамц, нөгөө тал нь энгийн даавуун богино ханцуйтай цамц санагдуулж, дээд хэсэг нь хээтэй алчуур, доод хэсэг нь цацагтай ноосон бүтээлэг мэт харагдлаа.

цааш үзэх