Хайх

Buro 24/7 тойм: Miu Miu, pre-fall 2016

Buro 24/7 тойм: Miu Miu, pre-fall 2016

Цаг үеийн холбоос

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Парис хотод кутюр загварын долоо хоног өрнөж байна. Загварын салбарын нөлөөтэй бүх хүмүүс нэг хотод цугларсан энэ үеийг ашиглан Миучча Прада кутюр цуглуулгынхаа зэрэгцээ мөн pre-fall загваруудаа танилцуулаад авлаа. Анхаарлын төвд дахин нэг удаа 1970-аад оны хэв маяг байлаа

Шинэ цуглуулга Miu Miu брэндийн урьд өмнөх цуглуулгаас тэс ондоо болсон харагдана. Урьдын зугаатай уур амьсгал алга болж, арван жилийн сурагчид гэмээр гол дүрийн охид ч мөн адил солигджээ. Энэ улирлын гол дүрээр насанд хүрсэн, илүү чухал үзэл бодолтой бүсгүйчүүд тодорлоо. Өөрөөр хэлбэл хөвсгөр хуниастай хормогч, график хээтэй богино даашинз гэх зэрэг "залуу" аястай загварууд шинэ цуглуулгад багтаагүй байна. Торон нэхээстэй цагаан зах хүртэл сургуулийн охины төрх биш, харин Викториягийн үеийн эртний уур амьсгал мэдрүүлж байлаа.

цааш үзэх