Монголын ноолуурын салбарт шинэ өнгө төрх нэмж буй ANNA Cashmere брэндийн шинэ цуглуулга
"Ultra Luxury" намар-өвөл 2021/2022
ANNA Cashmere нь хамгийн сайн чанарын ноолуураар орчин үеийн загварын чиг хандлагыг харуулсан загварлаг бүтээгдэхүүн урлаж хэрэглэгчдэдээ тогтмол шинэ өнгө төрхийг санал болгохыг эрмэлздэг билээ.
Тэд энэ удаагийн коллекциороо байгалийн өнгөнүүдийг онцолсон бөгөөд маш олон төрлөөр загварчлан өмсөх боломжтой загваруудыг багтаасан байна.
Түүнчлэн ANNA Cashmere брэндийн гол онцлог нь тогтвортой хувцас загварыг дэмжин ажиллахад оршдог тул тэд бүтээгдэхүүн бүрээ байгалийн амьд ширхэгт ноолуураар урлаж ингэхдээ загварлаг, тансаг хэрэглээг нэвтрүүлдэг юм.
Харин брэндийн намар-өвөл 2021/2022 улирлын шинэ коллекцийг олон улсын загварын салбарт Монгол улсын нэр хүндийг таниулж буй загвар өмсөгч Ж. Энэрэл амилуулжээ.