Хайх

NYFW: Public School, Hood by Air, Thakoon, Opening Ceremony

NYFW: Public School, Hood by Air, Thakoon, Opening Ceremony

Хавар-зун 2016

Text: Б.Амина


Зураг:

Нью-Йоркийн загварын долоо хоногийн дараагийн зогсоол дөрөв дэх өдрийн үзүүлбэрүүдээс танилцуулна

Public School

Энэ улиралд Максвелл Осборн болон Дао-И Чоу нар Нью-Йоркийн загварын долоо хоногийн гол дүрүүдийн нэг байлаа. Тэдний DKNY-д зориулсан эхний цуглуулгыг хотын тал нь тэсэн ядан харуулдаж, мөн яг л ийм хүлээлтийг тэдний өмнөх хамтын бүтээл болох залуухан, cool Public School брэндээс хүлээж байна. Хаврын цуглуулга хөгжилтэй, идэвхитэй, гудамжны загвар мэт спортлог, ерөнхийдөө Нью-Йоркод зохицсон болжээ.

Иймэрхүү зүйлс ихэвчлэн хотын "бүлэгтэй" холбогдох ба ийм гоёлтой байхад түмний дундаас "өөрсдийхнөө" хялбар олно. Хотын өдөр тутмын хувцас нь үндэсний, овог аймгийн өнгө аястай холбогдож, мөн зарим нь тулааны уур амьсгалтай ч болжээ. Юбканы хормойд нарийн туузан тор оруулсан нь гладиатор эсвэл байлдаанд бэлдэж, овгоо дуудаж буй толгойлогчийн өмсгөл мэт. Мөн үүнтэй тун төстэй газар шүргэм урт, нурууны ард чирэгдэх нөмрөг бас багтсан байна. Толбо болон толбоны ул мөртэй урт даашинзууд, далавч мэт хээтэй хамгаалах хантаазууд, хэмнэлтэй хээ угалзтай нэхмэл цамцнууд нь сүүл хэсэгт гэнэт гарч ирлээ. Харин бид арай өөр аргаар амьдралын төлөөх тэмцлээ үргэлжлүүлж буй орчин үеийн Нью-Йоркод байгааг өнөөх гэнэтийн хувцаснууд дороос цухуйх унтлагын өмднүүд сануулах мэт харагдана.

Hood by Air

Шейн Оливерын шинэ улирлын туршилтын гол зүйл нь цуврал киноны дүрэмт хувцсыг санагдуулам цагаан цамц байлаа. Дүрэмт хувцсыг өмссөн хэн бүхэн хувцсаараа өөрийгөө илэрхийлэх боломжгүй байдгий Оливер цоо шинэ зохиомж оруулж өөрчилжээ.

Энэ удаад цагаан цамцтай юу тохиолдов? Тэр мөрнөөс мултарч яг л сарфан шиг тогтжээ. Ханцуй нь байж боломгүй хэмжээнд уртсаж, эсвэл тайрчихаад буцаад ямар нэг байдлаар бодлогогүй оёсон мэт болсон байна. Цахилгаантай цамцыг юбка болгон хувиргаж, ханцуйг ороолт шиг болгожээ. Азгүй цамцнаас тасарсан мэт цагаан даавуу байж боломгүй газруудад байрлаж, хүний биеийг бараг л халхалахгүй байх аж. Энэ бол түүний хийсэн туршилтын зөвхөн нэг хэсэг нь байлаа.

Thakoon

Шоон хээ, унтлагын хувцас, шохойн өнгө гэж Thakoon-ы хаврын цуглуулгыг хэдхэн үгээр илэрхийлж болох юм. Такун Паничгул брэндээ Thakoon Addition гэж гол болон жижиг салбар гэж хуваахаа зарлаагүй бол ийм хэдэн үг түүний загварт хангалттай болох байлаа. Магадгүй ийм өөрчлөлтөөс болж ихэнхи хувцас нь энгийн, бараг л уйтгартай болжээ. Магадгүй хэм хэмжээг нь олохын тулд их цаг шаардах ч хэрэгтэй байж мэднэ.

Цуглуулгын эхний хэсэг олон өнгийн деним жийнсэнд тулгуурлажээ. Яг л олон нийтэд зориулсан худалдаа шиг хэт энгийн, уйтгартай харагдаж, харин дизайнер өнгөөр тоглох явцдаа өөр маягийн даавуу, үрчлээтсэн тууз оруулан даашинзаа амилуулжээ. Хоёр дах хэсэг бүхэлдээ унтлагын хувцас шиг стильтэй эсвэл зүгээр л унтлагын хувцас, нэмэлт уран сэтгэмж оруулаагүй усны халаат шиг аж. Харин гурав дах хэсэгт, гоёмсог даашинзууд үзэгдэж, шоон хээг хольж оруулсан нь сонирхолтой болгожээ.

Opening Ceremony

Умберто Леона, Кэрол Лимийн шинэ цуглуулга шугамны хурц байдал хэрхэн тод улбар шар өнгө, гэгээлэг, зөөлөн газрын хөрсний өнгөтэй зохицдогийг бидэнд дахин санууллаа. Энэ удаад зарим нэг өнгийн толбо нь илүүц санагдаж, харин зөвхөн тодотгох байдлаар оруулвал зохистой байх аж. Жишээ нь хэрэв заханд шар судал цээжийг хэт ил байхаас сэргийлж оруулбал зохимжтой болжээ гэсэн үг. Мөн топны ард хэсэгт хар, шар судалтай дөрвөлжин даавууг нэмсэн байвал бас л зохистой. Харин бүхэлдээ шар даашинз эсвэл дугуй, гялалзсан товчтой улбар шар хүрэм байх нь зохиомжоо эвдэж, тийм ч нийцтэй биш  харагдаж байлаа.

цааш үзэх