Хайх

Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад

Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад

Нимгэн, хөнгөн, өнгөлөг, загварлаг!

Text: Ц.Намуун


Зуны урь орж, цэцэгс дэлгэрч, сэтгэл гэгэлзсэн энэ үед Говь брэнд хавар-зуны улиралд зориулсан шинэ загваруудаа танилцууллаа. Шинэ цуглуулга бүртээ баяр баясал, байгалийн уур амьсгалыг тусгаж өгдөг Говь брэнд энэ улиралд ч энэхүү мөн чанараа хадгалсан юм. Уг цуглуулга нь тав тухыг дээд зэргээр хангасан, өдөр тутамд ямар ч нөхцөл байдалд өмсөх хүсэл төрүүлэм загваруудаас бүрджээ.

Байгалийн уур амьсгал

Дэлхий даяараа байгаль орчноо хамгаалах зорилгоор тогтвортой хөгжлийн дор нэгдэж буй энэ үед Говь брэндийн дизайнерууд 2020 оны хавар-зуны цуглуулгаа Газар дундын тэнгисээс урам зориг аван, байгальд ээлтэй байдлыг илэрхийлэн бүтээжээ. Нарлаг зуны өдөр их хотын гудмаар зугаалахдаа, аль эсвэл аялалд гарахдаа ч өмсөж болохуйц нимгэн сүлжмэл загваруудтай танилцах төдийд биед эвтэйхэн, хөнгөн байдал нь мэдрэгдэж байлаа.

Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 1)
Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 2)

Харин өнгөний хувьд солонгорон харагдах шүрэн тэнгис, далайн од, далайн морийг санагдуулам улаан, тод ягаан, шар, ногоон зэрэг өнгүүд давамгайлсан бол дун, хясаа, жаргаж буй нарыг дүрсэлсэн урлагийн бүтээл мэт хээ угалзнууд цуглуулгыг дахин давтагдашгүй болгожээ.

Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 3)
Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 4)

Спорт шик хэмнэл ба ажил хэрэгч төрх

Сүүлийн жилүүдэд Говь брэнд цуглуулга бүртээ орчин үеийн уур амьсгалтай, спорт шик хэв маягтай загваруудыг шингээх болсон билээ. Тэгвэл энэ удаагийн цуглуулгад сул силуэттэй, график судлаар баяжуулсан чөлөөт загварууд багтжээ.

Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 5)
Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 6)
Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 7)

Түүнчлэн ажил хэрэгч загваруудыг ч орхигдуулаагүй бөгөөд сорочка загвартай даашинз, шулуун эсгүүрийн даашинз, тод өнгийн судалтай пиджак ба өмдний хослолууд цуглуулгад тусгалаа олжээ.

Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 8)
Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 9)
Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 10)
Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 11)

Шинэ улиралд Говь брэндээс худалдаж авах онцлох загварууд

Урт кардиган

Зуны дулаан салхинд намиран харагдах дун, хясаан хээтэй сул кардиган нь хувцаслалтыг тань хормын төдийд загварлаг харагдуулж, биед тав тухтай мэдрэмжийг төрүүлэх болно.

Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 12)
Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 13)

Принттэй шааль

Цуглуулгад хэд хэдэн төрлийн принттэй шаальнууд багтсанаас далайн давлагаанд найгаж буй мэт харагдах шүрэн ургамлын хээтэй шааль бидний анхаарлыг хамгийн ихэд татсан юм. Энэхүү шааль нэг өнгөөр дагнасан хувцаслалтад өнгө нэмэхээс гадна мөн ажил хэрэгч хувцаслалтыг улам өвөрмөц болгоно.

Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 14)

Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 15)

Сүлжмэл майка ба өмд

Загварын салбарт томоохон давлагаа үүсгээд байгаа Францын өмнө зүгийн хөдөө тосгоны хэв маягийг шингээсэн сүлжмэл майка ба өмд нь энэ зуны шоппинг жагсаалтад заавал байх загваруудын нэг юм. Неон ногоон өнгө, сүлжмэл хийц, босоо судал гээд энэ улирлын гол трендийг нэгтгэсэн загвар нь зуны халуунд cэрүүхэн мэдрэмж төрүүлж, загварлаг харагдуулах болно.

Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 16)

Сорочка загвартай даашинз

Оффис орчинд ажил хэрэгч байдлаар кет, бариу өмдтэй хослуулан чөлөөт төрх бүрдүүлж болох сорочка загвартай даашинз нь кимоно ханцуйтай учир ямар ч үед сэрүүхэн, тухтай байдлыг мэдрүүлнэ.

Сүлжмэл хийц, неон ногоон зэрэг зуны трендүүд Говь брэндийн шинэ цуглуулгад (фото 17)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх