Хайх

Ямар ч улиралд, ямар ч үед зохимжтой: Jil Sander resort 2021 цуглуулга

Ямар ч улиралд, ямар ч үед зохимжтой: Jil Sander resort 2021 цуглуулга

Text: Бюро 24/7


Зураг:

Jil Sander брэндийн дизайнерууд цуглуулга бүртээ тансаг материал, архитектурын элементтэй сул эсгүүр болоод саармаг өнгөн дээр төвлөрөн, улирлаас улиралд хэзээ ч моданаас гарахааргүй, гоёмсог загварууд танилцуулдаг билээ. Тус брэндийн хувцсыг олон жилийн турш, өдөр болгон дүрэмт хувцас мэт өмсөх боломжтой юм.

Resort 2021 цуглуулгын хувьд японы минимализмаар тодорхойлогдсон байна. Торгон даашинз болон цамцнууд уламжлалт кимоног санагдуулах бөгөөд Японы таби сандаалын орчин үеийн хувилбар ч цуглуулгад бий. Үүнээс гадна сул өмсгөлтэй брюк өмд, нөмрөг, топ, дундаж урттай юбка, шулуун эсгүүртэй даашинз болон аварга том гоёл чимэглэлүүдийг дизайнерууд санал болгожээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх