Хайх

Франц бүсгүйн хувцаслалтын нууц: Долоон зөвлөгөө

Франц бүсгүйн хувцаслалтын нууц: Долоон зөвлөгөө

Je ne sais quoi урлагт суралцах нь

Text: Ө.Тодгэрэл


Франц бүсгүйн стиль бүх цаг үед хамгийн шилдэгт тооцогддог. "Хичээл зүтгэл гаргаагүй мэт", "хайхрамжгүй" мөн "шик" гэх үгсээр тодорхойлогддог тэдний хувцаслалт олон арван жилийн турш дэлхийн бусад орны бүсгүйчүүдийг санаашруулж ирсэн. Франц бүсгүйчүүдээс тэрхүү тайлбарлахад хэцүү атлаа онцгой зүйл буюу je ne sais quoi үргэлж мэдрэгддэг. Тэр өрөөнөөс гараад удсан ч түүний Chanel No. 5 агаарт ул мөрөө үлдээж, түүний байгалийн төрх сэтгэл гижигдэж, романтик бөгөөд орчин үеийн стиль нь бусдаас ялгардаг. Тэгвэл тэдний энэхүү бусдаас гойд хувцаслалтад суралцах боломжтой юу? Мэдээж хэрэг тийм!

Зөвхөн алхахад эвтэйхэн өндөр өсгийт өмсөх

Франц бүсгүйн хувцаслалтын нууц: Долоон зөвлөгөө (фото 1)

Франц бүсгүй хэзээ ч хэтэрхий өндөр өсгийт өмсдөггүй. Тэдний хувьд биед эвтэйхэн, амар амгалан, cool байдал юу юунаас илүү чухал учир тэд дэгжин атлаа дундаж өсгийтэй загвар сонгодог. Хэтэрхий өндөр, эвгүй гутал өмсөн гудамжаар  алхах нь франц бүсгүйн хувьд хамгийн утгагүй явдал юм. Францын алдарт Chanel брэндийн Карл Лагерфельд хэзээ ч хэтэрхий өндөр өсгийтэй загвар гаргадаггүй гэдгийг анзаарахад л хангалттай юм.

Хичээл зүтгэл гаргаагүй мэт төрх бүрдүүлэх

Франц бүсгүйн хувцаслалтын нууц: Долоон зөвлөгөө (фото 2)

Тэд ганган, дэгжин хувцас өмсөхдөө байгалийн нүүр будалт  хийж, харин жийнсэн өмд ба цагаан футболка өмсөхдөө уруулаа улаанаар буддаг. Франц бүсгүй үргэлж тунг нь тааруулж, хэзээ ч 100% төгс хувцасладаггүй.

Хувцас ба аксесуарын тэнцвэрийг олох

Франц бүсгүйн хувцаслалтын нууц: Долоон зөвлөгөө (фото 3)

Дээр дурдсанчлан хамгийн гол нь хайхрамжгүй харагдах нь тэдний нууц юм. Шинээр худалдан авсан гар цүнх, малгай ба гутлаа нэгэн зэрэг өмсөхийг хүсч байна уу? Ийм нөхцөлд хувцас тань аль болох саармаг өнгөтэй, энгийн загвартай байх учиртай. Тэд мөн хамгийн ихдээ гурваас илүү гоёл чимэглэл нэг доор зүүх нь тун ховор.

Гоёмсог гадуур хувцсанд хөрөнгө оруулалт хийх

Франц бүсгүйн хувцаслалтын нууц: Долоон зөвлөгөө (фото 4)

Хэзээ ч моодноос гарахгүй байкер савхин хүрэм, богемийн аястай урт хүрэм, сонгодог эсгүүртэй пиджак гэх зэрэг гадуур хувцсанд Франц бүсгүй маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Ингэснээр тэд хувцасны шүүгээг нь дүүргэх энгийн жийнсэн өмд, футболкаг үргэлж шинэлэг, өвөрмөц харагдуулж чаддаг юм.

Тачаангуй хувцсыг эршүүд стильд оруулах

Франц бүсгүйн хувцаслалтын нууц: Долоон зөвлөгөө (фото 5)

Франц бүсгүй хөхний даруулга зүүлгүйгээр нэвт гэрэлтсэн топ өмсөж чадна. Гэхдээ тэд тэрхүү топыг бариу юбкатай биш, харин эрэгтэй эсгүүртэй хослол, брюк өмдтэй хослуулан өмсөнө. Дахин дахин хэлэхэд хамгийн гол нь хувцаслалтынхаа тэнцвэрийг барих юм шүү!

Анхаарал татам логотой хувцас өмсөхгүй байх

Франц бүсгүйн хувцаслалтын нууц: Долоон зөвлөгөө (фото 6)

Франц бүсгүйн хувьд тансаг хэв маяг гэдэг нь өмсөж буй хувцасны брэнд биш, харин тэр хувцсыг хэрхэн өмсөж байгаа байдал юм.

Өргөгчтэй хөхний даруулга өмсөхгүй байх

Франц бүсгүйн хувцаслалтын нууц: Долоон зөвлөгөө (фото 7)

Өргөгчтэй хөхний даруулга өмсөх нь франц бүсгүйн хувьд бас л хэтэрхий хичээсэн, хиймэл мэт санагддаг. Тэдний хувьд жижиг хөх ч бас тачаангуй юм шүү.

 

 

цааш үзэх