Уран зураг хувцас загварт биеллээ олсон нь
Намар-өвөл 2020 улиралд уран зургаас бүтээлч сэдэл авсан загварууд
Рококо, барокко зэрэг урлагийн урсгалууд хувцас загварт тусгалаа олсон тохиолдол байдаг ч уран зургийн элементүүд загварт шингэсэн нь хэр их байдаг бэ? Тэгвэл Америкийн Vogue сэтгүүлийн редактор Лайрд Боррели-Персон уг асуултад хариулт олохоор 2020 оны намар-өвөл цуглуулгуудад ажиглалт хийн, хичнээн загварт уран зургийн элемент орсон болохыг дүгнэжээ. Зарим загварууд бүхэлдээ Дундад зууны үеийн уран зураг дээрх хувцаслалт мэт байсан болон зарим нь Сэргэн мандалтын үеийн алдартай урлагийн бүтээлүүдийг санагдуулам байлаа.
Тэр дундаа 1840-өөд онд үүсгэн байгуулагдаж байсан уран бүтээлчдийн нэгдэл болох Прерафаэл хэмээх бүлгийнхний уран зургууд хэд хэдэн загваруудад шингэсэн болохыг редактор онцолсон юм. Прерафаэл бүлгийнхэн уран зохиол, яруу найргаас иш татан уран бүтээлүүдээ туурвидаг байсан ба ирэх улиралд Paco Rabanne, Jil Sander, Loewe, Roksanda зэрэг брэндүүдийн цуглуулгад биеллээ олжээ.
Acne Studios намар-өвөл 2020; Жон Уильям Уотерхаус "Хувь тавилан" 1900 он
Бүсгүйн хөрөг, 1560-аад он; Paco Rabanne Fall-Winter 2020
Жон Уильям Уотерхаус Декамерон, 1916 он
Jonathan Simkhai, Roksanda, Loewe, Undercover fall-winter 2020
Roksanda намар-өвөл 2020; Артур Рекхэм “Хатагтай ба Арслан”, 1909; Demeulemeester намар-өвөл 2020
Габриэль Россетти "Сэрсэн мөрөөдөл", Zanini намар-өвөл 2020
Undercover намар-өвөл 2020, Comme des Garçons намар-өвөл 2020
Ann Demeulemeester намар-өвөл 2020, Rodarte намар-өвөл 2020; Жон Уильям Уотерхаус "Шалотын хатагтай"; Jil Sander намар-өвөл 2020