Хайх

Grand Prix de Monaco Historique ралли уралдаан ойн баяраа тэмдэглэж байна

Grand Prix de Monaco Historique ралли уралдаан ойн баяраа тэмдэглэж байна

Chopard-ын хамтаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Chopard үнэт эдлэлийн ордон нь 2002 оноос эхлэн Монакогийн алдарт уралдааны албан ёсны хамтрагчаар ажиллаж, цаг хэмжигчийн үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. Тэд уралдааны ойн баярын арав дахь раллид тусгайлан зориулж хоёр төрлийн шинэ бугуйн цаг гаргасан байна

Тавдугаар сарын 13-наас 15-ний хооронд дэлхийн хамгийн өнгөлөг бас загварлаг ралли уралдаан болох Grand Prix de Monaco Historique зохион байгуулагдах гэж байна. Уг раллигийн үеэр оролцогчид 1926-1978 онуудын хооронд үйлдвэрлэгдсэн эртний машин унаж, Формула 1-ийн гран-при зам дээр уралдах болно. Тогтоосон хугацаанд хамгийн олон тойрог тойрч амжсан жолооч тэмцээний ялагчаар тодрох юм.

Хамгийн анхны уралдаан 1997 онд Гримальди эзэнт гүрний засаглалын 700 жилийн ойн баярт зориулагдаж байсан бөгөөд тэр үедээ энэхүү арга хэмжээг зөвхөн нэг удаа л зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Гэхдээ уралдаан олон нийтэд маш их таалагдаж, томоохон шуугиан дэгдээж чадсан тул Монакогийн Автомашины нийгэмлэг арга хэмжээг хоёр жилдээ нэг удаа зохиож байхаар шийдсэн байдаг. Энэхүү тэмцээний албан ёсны хамтрагчаар Chopard үнэт эдлэлийн ордон ажиллаж, жолоочдын цагийг хэмжих үүргийг гүйцэтгэдэг юм. Үүнтэй холбогдуулан Chopard брэнд 2002 оноос эхлэн Grand Prix de Monaco Historique загварын бугуйн цаг үйлдвэрлэх болсон бөгөөд энэ цаг нь тэмцээний ялагчдад зориулагдсан шагналын бэлгийн багцад хамрагддаг билээ.

Энэ жилийн ойн баярын раллид зориулж Chopard хоёр төрлийн шинэ бугуйн цаг танилцууллаа. Grand Prix de Monaco Historique 2016 Race Edition цувралд титан, ган, ба ягаан алтаар хийгдсэн их биетэй загварууд багтжээ. Загварууд тун цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн тул уншигч та худалдан авахыг хүсвэл яаравчлаарай.

цааш үзэх