Бюро 24/7 тойм: Gucci, cruise 2018
Ногоон өнгийн хамба хилэн хослолоос эхлээд олон сонирхолтой загварууд бий
Gucci брэнд 2018 оны эрэгтэй аяллын цуглуулгынхаа каталогийг танилцууллаа. Нийт 23 загвараас бүрдсэн уг цуглуулгад Алессандро Микеле өөрийн хамгаас дуртай "их байх тусмаа сайн" гэх аргачлалыг хэрэглэн төрөл бүрийн хэв маягтай, баялаг загварууд урлажээ. Эндээс бид Эртний Грек, сэргэн мандалтын үе, их хотын гудамжны уур амьсгал, их сургуулийн оюутны хувцаслалт гээд олон сэдэв нэгэн зэрэг ажиглах боломжтой бөгөөд хамгийн сонирхолтой нь бүгд хоорондоо гайхалтай зохицсон харагдана. Цуглуулгын хамгийн сэтгэлд хоногшсон загваруудыг дурдвал үүнд цайвар ногоон өнгийн хамба хилэн хослол болон Gucci брэндийн сонгодог хээтэй хослол багтах юм. Ялангуяа сүүлд дурдсан бүхэлдээ Gucci хээгээр бүрхэгдсэн хослол хэрэглэгчид дунд нэлээд өндөр эрэлттэй байх нь гарцаагүй биз ээ.