Хайх

Танилцана уу: Орчин үеийн хамгийн алдартай эрэгтэй модель Финнлей Дэвис

Танилцана уу: Орчин үеийн хамгийн алдартай эрэгтэй модель Финнлей Дэвис

Оролцсон загварын шоуны тоогоороо рекорд эвдээд байна

Text: Бюро 24/7


Ирланд гаралтай загвар өмсөгч Финнлей Дэвис 1998 оны хоёрдугаар сарын 26-нд төрсөн. Тэрээр 2013 оноос өмнө Ирландад амьдарч байгаад дараагаар нь Лондон руу нүүж, 2015 онд метроны буудал дээр Elite London агентлагийн скаутын хараанд өртсөнөөр загварын ертөнцөд хөл тавьсан юм.

Хамгийн анх Финнлей Loewe брэндийн намар-өвөл 2015 загварын шоуны тайзнаа гарсан бөгөөд дараах гурван улирлын турш хамгийн нэр хүндтэй брэндүүдийг төлөөлөн асар олон загварын шоунд алхаж, дөнгөж 19 насандаа топ моделийн статуст хүрсэн.

Хавар-зун 2018 улирлын эрэгтэй загварын долоо хоногийн хүрээнд Финнлей нийт 23 шоунд оролцсоноор эрэгтэй моделиудын рекордыг эвдсэн байдаг. Тэр ч бүү хэл тэрээр 2015 оноос хойш хамгийн олон буюу нийт 102 загварын тайзнаа алхсан эрэгтэй моделиор тодорсон бөгөөд түүний энэхүү рекордыг өмнө нь нийт 94 шоуны амжилттайгаар Пьеро Мендес эзэмшдэг байсан юм. Модель Philipp Plein, Neil Barrett, Louis Vuitton, Berluti, Dior Homme,Fendi болон бусад томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж, Lanvin, Prada, Marc Jacobs, Balenciaga, Hermes зэрэг брэндүүдийн сурталчилгаанд тоглож байсан туршлагатай.

Үүнээс гадна Финнлей Дэвис L'officiel Hommes, Document сэтгүүлүүдийн нүүрэнд гарч, i-D, Vogue Hommes Paris, GQ China сэтгүүлүүдийн зураг авалтад оролцож байсан билээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх