Хайх

2020 оны Met Gala үдэшлэгийн сэдвээр цаг хугацаа тодорчээ

2020 оны Met Gala үдэшлэгийн сэдвээр цаг хугацаа тодорчээ

Цаг хугацааны тухайд: Загвар ба үргэлжлэх хугацаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Метрополитен урлагийн музейн Хувцасны институт 2020 оны Met Gala үдэшлэг болон үзэсгэлэнгийн сэдвийг нэрлэлээ. "About Time: Fashion and Duration" буюу "Цаг хугацааны тухайд: Загвар ба үргэлжлэх хугацаа" хэмээн нэрлэгдэх ирэх оны арга хэмжээ цаг хугацааны нөлөөнд загвар хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахаас гадна анх 1870 онд бий болж байсан Метрополитен музейн 150 жилийн ойг тэмдэглэн архив дахь 160 гаруй ховор эдлэл, үзмэрийг үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.

"Загвар нь цаг хугацаатай салшгүй холбоотой. Энэ нь тухайн цаг үеийн уур амьсгалыг илтгэдгээс гадна цаг үетэйгээ хамт хувьсан өөрчлөгдөж, маш үнэн зөв цагийн хэмжүүр болдог" хэмээн үзэсгэлэнгийн эрхлэгч Эндрю Болтон хэвлэлийн мэдээндээ онцолсон байна.

2020 оны сэдэвчилсэн үзэсгэлэн мөн найруулагч Салли Поттерын 1992 оны "Orlando" киноноос бүтээлч сэдэл аван Alexander McQueen, Dior зэрэг томоохон загварын орднуудын сүүлийн 150 жилийн хугацаанд урласан хосгүй бүтээлүүдийг хооронд нь хослуулах байдлаар дэлгэх болно. "Энэ кинонд нэгэн гайхамшигтай хэсэг байдаг юм. Гол дүр Орландогийн дүрийг бүтээсэн Тильда Суинтон XVIII-р зууны Франц стильтэй эмэгтэй халаат өмсөн хонгил руу орж ирэн алхахад төгсгөлд нь түүний хувцас XIX-р зууны даашинз болон хувирч, тэрээр гэнэт 1850-аад оны Англи руу очсон байдаг. Энэ хэсгээс л би ирэх жилийн үзэсгэлэнгийн санааг олж авсан юм" гэж Болтон ярьжээ.

"Цаг хугацааны тухайд: Загвар ба үргэлжлэх хугацаа" сэдэвтэй үзэсгэлэн болон Met Gala үдэшлэг 2020 оны тавдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ. Мөн үдэшлэгийг Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Николя Жескьер, АНУ-ын Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур, жүжигчин Эмма Стоун ба Мерил Стрип нар удирдан явуулахаар болсон байна.

2020 оны Met Gala үдэшлэгийн сэдвээр цаг хугацаа тодорчээ (фото 1)

2020 оны Met Gala үдэшлэгийн сэдвээр цаг хугацаа тодорчээ (фото 2)

2020 оны Met Gala үдэшлэгийн сэдвээр цаг хугацаа тодорчээ (фото 3)

цааш үзэх