Хайх

Алисия Викандер Louis Vuitton-д зориулж бүжиглэлээ

Бүгдээрээ бүжиглэцгээе

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алисия Викандерийн загварын чадамжийг олж харсан анхны хүмүүсийн нэг бол дизайнер Николя Жескьер юм. Тэрбээр жүжигчин бүсгүйг Louis Vuitton-ы нүүр царайгаар тодруулсан билээ. Викандер зүгээр нэг жүжигчин биш, мөн Шведийн балетын сургуулийг төгссөн бүжигчин юм. Түүний энэ авьяасыг брэндийн шинэ сурталчилгаанаас үзээрэй

Шведийн жүжигчин бүсгүй хэдийгээр балетын сургууль төгссөн ч гэлээ Louis Vuitton-ы шинэ сурталчилгаанд сонгодог бүжиг огтхон ч хийсэнгүй. Тэгээд ч брэндийн их хотын бас орчин үеийн хэв маягт балетын хөдөлгөөн тохирохгүй байсан байх. Алисия Викандер харин твист бүжиг хийхээр шийджээ. Түүний зугаатай, гал цогтой бүжгийг харсан хүн бүр өөрийн эрхгүй бүжиглэмээр санагдах болно. Хэрвээ та жүжигчний бүжгийг давтахаар шийдвэл уран бүтээлч Chubby Checker-ийн The Twist дууг бэлдэж тавиарай.

Энэхүү бичлэгийн гол зорилго нь хавар-зун 2016 цуглуулгад багтсан геометр дүрстэй Twist цүнхний шугамыг сурталчлах явдал юм. Мөнгөлөг гинжин оосортой, "LV" лого бүхий түгжээтэй Twist загвар нь ягаан, цэнхэр, хүрэн, хул болон хар өнгөний сонголттой гарчээ.

цааш үзэх