Хайх

Ариана Гранде Givenchy брэндийн нүүр царай боллоо

Ариана Гранде Givenchy брэндийн нүүр царай боллоо

"Givenchy эмэгтэйн төгс илэрхийлэл"

Text: Buro.Mongolia


Дуучин Ариана Гранде Givenchy брэндийн шинэ нүүр царайгаар тодорлоо. Энэхүү мэдээг Givenchy брэнд албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан цацсан ба түүнийг "Givenchy эмэгтэйн төгс илэрхийлэл" хэмээн тодотгосон байна. Алдарт гэрэл зурагчин Крейг МакДиний дарсан "Breakfast at Tiffany's" киноноос сэдэвлэсэн уг гэрэл зургууд дээр Ариана Гранде хар даашинз өмсөн сувдан толгойн чимэглэл зүүснээр гарчээ.

"Givenchy загварын ордныг төлөөлж ажиллах нь нэр хүндийн хэрэг. Эрт үеэс л Givenchy-гийн загваруудыг шүтсээр ирсэн" хэмээн Ариана Гранде ярьсан юм. Түүний оролцсон бүрэн хэмжээний зураг авалт ирэх долоодугаар сард цацагдана.

 

 

 

 

 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх