Хайх

Белла Хадид The Weeknd-ээс салсан тухайгаа ярьлаа

Белла Хадид The Weeknd-ээс салсан тухайгаа ярьлаа

Би түүнийг үргэлж хүндэлж, хайрлана

Text: Ө.Тодгэрэл


Загвар өмсөгч Белла Хадид ба дуучин the Weeknd буюу Абель Тесфайе нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Victoria's Secret загварын шоу болохоос гурван долоо хоногийн өмнө салах шийдвэр гаргасан билээ. Олны нүдэнд Белла бүх зүйл сайхан байгаа мэт дүр эсгэж, загварын шоуны дараагаар Абелийг "Дэлхийн хамгийн гайхамшигтай уран бүтээлч" хэмээн өөрийн Instagram хуудаснаа бичиж байсан юм. Мөн өнгөрсөн сард Абель дуучин Селена Гомезтой болзож эхлэхэд хүртэл Белла хуучин найз залуугаа биш, харин зөвхөн Гомезыг Instagram сүлжээнийхээ найзуудын жагсаалтаас хассан байдаг.

 

A post shared by Bella Hadid (@bellahadid) on

 

Гэхдээ мэдээж хэрэг алдарт моделийн олон нийтийн сүлжээнээс бид бодит байдлыг олж харж чадахгүй. Белла Хадид саяхан Teen Vogue сэтгүүлд ярилцлага өгөхдөө салалтын талаарх сэтгэгдлээ анх удаагаа олон нийтэд дэлгэсэн байна.

"Энэ бол миний хувьд анхны салалт байсан. Миний морийг тооцвол хоёр дах нь ч юм уу. Хамгийн гол нь Абель бид хоёрын салалт олон түмний нүдэн дээр өрнөсөн. Хөндлөнгийн нүдээр харахад би бүх зүйлийг тайван хүлээн авч, асуудлыг хяналтандаа оруулсан мэт санагдаж магадгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ бүх мэдрэмж бидний зүрхэн дотор нуугдаж байдаг. Чи өөрөө л тэрхүү мэдрэмжийг хамгийн ихээр мэдэрнэ. Надад нэг хэсэгтээ хэцүү байна байх. Хайр сэтгэл зүрх шархлуулдаг ч чи үүнийг даваад л гарах хэрэгтэй" хэмээн Белла салалтынхаа тухай анх удаагаа ярьлаа.

Белла Хадид The Weeknd-ээс салсан тухайгаа ярьлаа (фото 1)

Тэрээр мөн Тесфайетай хайр дурлалын харилцаагүй болсон хэдий ч түүнтэй холбоогоо таслахгүй гэдгээ ярилцлагадаа мэдэгдсэн байна. "Би түүнийг үргэлж хүндэлж, үргэлж хайрлах болно. Заримдаа би энэ талаар бодон гунигладаг, асуудлыг өөрөөр шийдмээр санагддаг. Гэхдээ эцэст нь би асар их хүч хөдөлмөр зарцуулан байж барьсан гүүрээ нураахыг хүсдэггүй хүн" гэж Белла нэмж хэлжээ.

цааш үзэх