Хайх

Эди Слиман хамгийн дуртай 10 киногоо нэрлэлээ. Бүгдийг нь үнэгүй үзэх боломжтой!

Эди Слиман хамгийн дуртай 10 киногоо нэрлэлээ. Бүгдийг нь үнэгүй үзэх боломжтой!

Celine брэндийн бүтээлч захирал, алдарт дизайнер зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Загвар төдийгүй урлаг, дуу хөгжим, гэрэл зургийн маш нарийн мэдрэмжтэй дизайнер Эди Слиман MUBI стриминг тавцантай хамтран өөрийн бүх цаг үеийн хамгийн дуртай 10 киногоо нэрлэжээ. Харин MUBI-гийн зүгээс тэдгээр кинонуудыг тавдугаар сарын 31 хүртэл үнэ төлбөргүй үзэх боломжтойгоор байршуулсан байна. Дизайнерын гаргасан жагсаалт дотор гол дүрд нь Одри Хепберн тоглосон эртний Холливүүдийн сонгодог киноноос эхлээд Европын бие даасан кино гээд бүтээлч санаа, урам сэдэл өгөх олон гайхалтай бүтээлүүд бий.

Жагсаалтад найруулагч Фрэнсис Форд Копполагийн "Apocalypse Now", Вим Вендерсийн "Paris, Texas", Ингмар Бергманы "Persona", Жан-Люк Годарын "Pierrot le Fou", Микеланджело Антонионигийн "Red Desert", Франсуа Трюффогийн "The 400 Blows", Ксавье Доланы "Laurence Anyways", Кертис Харрингтоны "Night Tide", Стэнли Донений "Charade", мөн Жан-Пьер Мельвилийн "Le Circle Rouge" гэх 10 кино багтжээ.

Кинонууд тавдугаар сарын 31 хүртэл олонд нээлттэй байх бөгөөд Эди Слиман ба MUBI нарын зүгээс хэрэглэгчдэд 30 хоногийн турш үнэ төлбөргүй кино үзэх эрхийг олгож байгаа. Тиймээс MUBI стриминг тавцангийн вебсайт руу энд даран нэвтэрч, бүртгүүлснээр кинонуудаа үзэж эхлээрэй.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх