Хайх

Gucci-гийн сурталчилгааг хоригложээ

Gucci-гийн сурталчилгааг хоригложээ

Хэт туранхай моделиос болж

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Сурталчилгааны стандартыг хянадаг Их Британийн ASA агентлаг Gucci брэндийн хавар-зуны сурталчилгааг шүүмжиллээ

Сурталчилгааны стандартыг хянадаг агентлаг Gucci-гийн сүүлийн сурталчилгааг "хариуцлагагүй" хэмээн нэрлэлээ. Үүний учир нь сурталчилгаанд оролцсон хэт туранхай загвар өмсөгчдөд оршиж байгаа аж. Gucci-гийн төлөөлөгчид энэ шүүмжлэлийг эсэргүүцэж, шинэ сурталчилгаа нь насанд хүрсэн хэрэглэгчдийг чиглэж байгаа тул моделийн туранхай төрх ямар нэгэн байдлаар муу нөлөө үзүүлж чадахгүй л болов уу хэмээн мэдэгджээ. Гэхдээ италичуудын тайлбар ASA-г ятгаж чадсангүй. Агентлаг уг сурталчилгааг олон нийтэд дэлгэхийг хориглосон байна.

Сануулж хэлэхэд ASA хэт туранхай загвар өмсөгч оролцсон сурталчилгааг нэг биш удаа хориглож байгаа юм. Өнгөрсөн жил тус агентлагийн шүүмжлэлээс болж Saint Laurent-ын сурталчилгаа мөн нийтлэгдэх эрхгүй болж байсан билээ.

Gucci-гийн сурталчилгааг хоригложээ (фото 1)

цааш үзэх