Хайх

H&M хувцас түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж байна

H&M хувцас түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж байна

Байгаль дэлхийгээ хамгаалах санаачилга

Text: Buro.Mongolia


Зураг:

Шведийн масс зах зээлийн H&M брэнд хувцас түрээсийн үйлчилгээ танилцуулж байна. Энэ арваннэгдүгээр сарын сүүл гэхэд түрээсийн үйлчилгээ туршилтын журмаар саяхан үүд хаалгаа нээсэн Стокгольм дахь дэлгүүрт ажиллаж эхлэх юм.

Одоогоор түрээсийн үйлчилгээг зөвхөн брэндийн "Үнэнч Хэрэглэгчид" хөтөлбөрт хамрагдагсад авах боломжтой бөгөөд юуны түрүүнд хувцас солих өрөөний цаг урьдчилан авах шаардлагатай гэнэ. Түрээсийн үйлчилгээнд брэндийн Conscious Exclusive цуглуулгын 2012-2019 онуудын загварууд багтах ба өөрт тохирсон төгс хувцаслалтыг сонгоход мэргэжлийн стилистүүд туслах болно. Түүнчлэн хувцаснуудыг долоо хүртэлх хоногийн хугацаанд ойролцоогоор 37$ үнээр түрээслэх боломжтой юм.

Стокгольм дахь шинэ дэлгүүрт мөн хувцас засварын үйлчилгээ нэмэгдэх ба гол зорилго нь хэрэглэгчдийг авсан хувцсаа олон дахин, удаан хугацаанд хэрэглэхийг уриалан байгаль орчноо шаардлагагүй хог хаягдлаас сэргийлэхэд оршино.

Хувцас түрээсийн үйлчилгээ цаашид өөр ямар улс орнуудад ажиллаж эхлэх талаар одоогоор албан ёсны мэдэгдэл гараагүй байна.

цааш үзэх