Хайх

Улаанбаатар шоппинг хөтөч: Кайли Женнерийн сонголт Hugo Boss дэлгүүрт

Улаанбаатар шоппинг хөтөч: Кайли Женнерийн сонголт Hugo Boss дэлгүүрт

Мөн бусад сонгодог гадуур хувцаснууд

Text: Ө.Тодгэрэл


Намар-өвөл улирлын гадуур хувцас хайж буй уншигчиддаа дуулгах сайхан мэдээ байна. Hugo Boss дэлгүүрт шинэ загварууд ирлээ. Тэр дундаас Кайли Женнерийн өмссөн тод өнгийн пальто ба юбканы хослол бидний анхаарлыг татаад байна

Гудамжны өнгө аястай, тачаангуй стилиэрээ алдаршсан Кайли Женнер энэ оны хоёрдугаар сард Hugo Boss брэндийн загварын шоунд хүрэлцэн ирэхдээ танигдахын аргагүй болтлоо дүр төрхөө хувиргасан. Тэр саарал, бор ба шаргал өнгийн блок хэлбэрийн оруулгатай шулуун пальтог ижил загварын юбкатай хослуулснаар урьд өмнөхөөсөө илүү дэгжин бас эмэгтэйлэг харагдаж байсныг магадгүй та ч бас санаж байгаа байх. Тэгвэл Кайлийг цоо шинэ өнцгөөс харуулж чадсан энэхүү хослол Hugo Boss брэндийн Монгол дахь салбарт худалдаалагдаж эхэлжээ.

Бага зэрэг oversize өмсгөлтэй, эрэгтэй эсгүүртэй олон өнгийн пальто нь намар-өвөл 2016 улирлын хамгийн гол чиг хандлагуудыг өөртөө агуулж байгаа юм. Энгийн жийнсэн өмднөөс эхлээд гоёмсог даашинз хүртэл ямар ч хувцастай сайхан зохицох уг пальтог өндөр өсгийттэй хослуулснаар үдшийн арга хэмжээнд зохимжтой болгож, эсвэл Кайли шиг спорт кет өмссөнөөр илүү гудамжны уур амьсгалд оруулах боломжтой. Шинэ загварыг мөн цуглуулгын юбкатай хослуулж, хүйтэн өдрүүдийн уйтгартай гудманд өнгө нэмэхийг санал болгох байна.

Улаанбаатар шоппинг хөтөч: Кайли Женнерийн сонголт Hugo Boss дэлгүүрт (фото 1)

Брэндийн дэлгүүрт дээрх хоёр загвараас гадна халаат маягийн цайвар шар болон цэргийн сэдэвтэй саарал пальтонууд ирсэн байна. Hugo Boss ордон үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл ямар ч хүний галбирт сайхан суудаг, төгс эсгүүртэй хувцаснууд гаргасаар ирсэн. Тэд хамгийн сүүлийн үеийн тренд гэхээсээ илүү мөнхийн сонгодог загварууд бүтээхийг эрмэлздэг. Шинэхэн ирсэн гадуур хувцаснууд ч бас минимал атлаа цэмцгэр дизайныхаа ачаар үргэлж загварлаг харагддаг хувцаснуудын төрөлд багтаж байгаа юм.

Цэргийн загвартай саарал пальтог уламжлалт маягаар намхан ултай түрийтэй гуталтай хослуулснаар энгийн өдөр тутмын төрх бүрдүүлж болох ч лаак эсвэл хамба хилэн хагас түрийтэй гутал өмсөж, пальтоныхоо гадуур корсет зүүснээр street style одод шиг супер тренди харагдаж болох юм. Харин халаат маягийн цайвар пальтог олон давхарлах аргачлалын дагуу нимгэн хоолойтой цамц болон зузаан кардиганы хамтаар өмсөхийг зөвлөж байна.

Hugo Boss Mongolia
Утас: 77448888, Хаяг: Сентрал Тауэр, 1 давхар.

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

 

 

цааш үзэх