Их Британийн хатан хаан II Элизабет амьтны гаралтай үслэг эдлэлээс татгалзлаа
Хатан хаан II Елизабетыг хувцаслагч Анжела Келли "The Other Side of the Coin: The Queen, the Dresser and the Wardrobe" номондоо "2019 оноос хойш эрхэм дээдэс нь хүйтэн цаг агаарт ажлын арга хэмжээнд оролцох шаардлагатай болбол зөвхөн хуурамч үслэг эдлэл ашиглан дулаан байх болно" гэж бичжээ. Букингемийн ордон уг мэдээллийг албан ёсоор баталгаажуулсан ба үүний зэрэгцээ хатан хааныг цаашид онцгой тохиолдолд амьтны үстэй эдлэл өмсөх магадлалтай хэдий ч тэр нь зөвхөн дээрх шийдвэрийг гаргахаас өмнө өөрийнх нь эзэмшилд байсан винтэж загварууд байхыг анхааруулсан юм. "
Сүүлийн жилүүдэд Versace, Michael Kors, Gucci болон Prada гэх томоохон загварын брэндүүд амьтны гаралтай үслэг эдлэл хэрэглэж, үйлдвэрлэхээс татгалзсан байгаа. Мөн өнгөрсөн сард Калифорни нь амьтны гаралтай үслэг эдлэл худалдаалахыг хориглосон АНУ-ын анхны муж болсон бөгөөд CBS News телевизийн мэдээллэснээр Хавай болон Нью-Йорк мужууд үслэг эдлэлийг хориглох хуулийн төслийг өргөн барьсан байна. Үүнээс харахад бид үслэг эдлэлгүй ирээдүй рүү шилжиж байна гэж үү?
Хэдийгээр хуурамч үс нь амьтны үслэг эдлэлтэй харьцуулбал харгис биш ч байгальд задардаггүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хиймэл үслэг эдлэлийг бий болгодог синтетик утаснууд нь жижиг микро хуванцраас бүрддэг учраас угаах тоолонд хөрс болон усанд хор уршигтай юм.