Ирина Шейк 34 нас хүрлээ. Түүний карьерын гол зураг авалтууд
Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Орос улсаас гаралтай топ модель Ирина Шейк буюу Ирина Валерьевна Шайхлисламова нэгдүгээр сарын 6-ны өдөр 34 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. Түүний загварын карьер 2007 оноос эрчимтэйгээр өсөж эхэлсэн бөгөөд тухайн үед Италийн Intimissimi брэндийн нүүр царайгаар тодорч, мөн Sports Illustrated сэтгүүлд зургаа даруулсан нь чухал түлхэц болж өгсөн байдаг. Харин 2011 онд тэрээр Sports Illustrated сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны орос моделиор тодорсон юм.
Карьерынхаа туршид Ирина La Perla, Armani, Givenchy, Guess зэрэг олон брэндүүдийн сурталчилгаанд оролцож, олон улсын Vogue, Elle, Vanity Fair, Marie Claire, GQ ба Glamour сэтгүүлүүдийн нүүр хуудсанд гарч, Марио Тестино, Питер Линдберг, Жампаоло Сгура, Мерт Алас ба Маркус Пигготт гэх домогт зурагчидтай хамтран ажиллаж, Канье Уэстийн Power дууны клипэнд тоглоод амжсан. Канье мөн модель бүсгүйг өөрийн Christian Dior Denim Flow дуунд "I wanna see Irina Shayk next to Doutzen" ("Би Ирина Шейкийг Даутцений дэргэд байгаагаар хармаар байна") хэмээн дурдсан байдаг.
Түүнчлэн 2010 онд Glamour сэтгүүл Ирина Шейкийг оны шилдэг олон улсын моделиор өргөмжилж, 2011 онд тэрээр Complex сэтгүүлийн гаргасан "Оросын хамгийн халуухан 50 эмэгтэй" жагсаалтыг тэргүүлсэн юм.
Супермодель бүсгүй мөн сайн үйлсэд өөрийгөө зориулдаг бөгөөд Еманжелинскийн амаржих газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэн эцэг эх нь татгалзсан хүүхдүүдэд тусалдгаас гадна өвчтэй хүүхдүүдийн хагалгааны мөнгийг босгодог pomogi.org буяны байгууллагатай хамтран ажилладаг байгаа.
Ингээд түүний карьерын хамгийн чухал зураг авалтуудаас хүргэж байна.
Канье Уэст - "Power", 2010.
L'Agent by Agent Provocateur намар/өвөл — 2013
L'Oreal Paris Gold Obsession намар — 2016
Moschino намар/өвөл — 2019/2020