Jacquemus энэ зуны гол хоёр өнгөөр улбар шар болон тод ягааныг нэрлэлээ
Маш тод
Францын Jacquemus брэнд зуны улирал албан ёсоор эхэлснийг тэмдэглэн цөөн тоогоор үйлдвэрлэгдэх капсул цуглуулга гаргалаа. Цуглуулгад нийт 13 төрлийн загвар багтсан бөгөөд бүгд зөвхөн тод ягаан болон улбар шар гэх хоёр өнгөөр хийгджээ. Коктейль даашинз, нимгэн пиджак, шоорт болон туфлинээс бүрдсэн уг цуглуулгад мөн Le Chiquito болон Bambino бестселлер цүнхнүүдийн тод өнгө бүхий шинэ хувилбарууд багтсан байна.