Хайх

Синди Кроуфордын охин Кайя Гербер Miu Miu-гийн богино хэмжээний кинонд тогложээ

Шинэ гол дүр

Text: Buro.Mongolia


Синди Кроуфордын 14 настай охин “Scenique” нүдний шилний нүүр царайгаар тодорсон бөгөөд тус нүдний шилний сурталчилгаанд зориулсан богино хэмжээний кинонд тогложээ

Тус богино хэмжээний кинонд улаан будагтай хумс, хайлж буй мөхөөлдөс, усны хувцас, сэнс гээд тод улаан өнгөтэй эд зүйлсийг хаа сайгүй байршуулжээ. Үйл явдалд Кайя орноосоо босч, усан сангийн хажуугаар алхлан, очир эрдэнийн зүүлтээ усан сангийн захад тавин нарны шилтэйгээ сэлдэг. Энэхүү богино хэмжээний кино нь зуны налгар өдрийг санагдуулах бөгөөд танд амралт авах хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.  Хэдийгээр энэхүү кино нь үнэхээр гоё зураг авалттай болсон ч дэндүү удаашралтай хэмнэлтэй тул та үзэж дуусах хүртлээ юу ч мэдэрч, бодож амжих байх шүү.

цааш үзэх