Хайх

Ким цаашид илүү даруухан хувцаслахаар шийджээ. Үүнд Канье нөлөөлсөн байна

Ким цаашид илүү даруухан хувцаслахаар шийджээ. Үүнд Канье нөлөөлсөн байна

Мөн олон нийтийн сүлжээнд ач холбогдол өгөхгүй байхаар шийдсэн байна

Text: Buro.Mongolia


Ким Кардашьян өөрийн нөхөр Канье Уэстийн зөвлөгөөг сонсон цаашид урьд өмнөхөөсөө илүү даруухан хувцаслахаар шийджээ. Тэрээр энэ талаар саяхан New York сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Кимийн хэлснээр тэрээр хэт тачаангуй хувцаслах үед Каньед тухгүй байдаг гэнэ. "Би түүний санал бодлыг сонсож, ойлгосон. Гэхдээ мэдээж Канье надад үргэлж өөрөөрөө, хүссэнээрээ байх эрх чөлөөг олгодог" хэмээн тэрээр ярьжээ. Нөхрийнхөө шүүмжлэлийг хүлээж авсан Ким энэ талаар маш их эргэцүүлсэн төдийгүй Instagram олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах ёстойгоо ч өөр өнцгөөс дүгнэн харсан байна. Тухайлбал тэрээр Instagram-д маш их хэмжээний нүцгэлсэн зургууд нийтлэгдсэн байдаг тул хүүхдүүдийнхээ дэргэд feed-ээ эргүүлж болохгүй гэдгээ ухаарсан гэнэ.

Энэ дашрамд дурдахад Кимийн илүү даруухан хувцаслах шийдвэрт түүний гэр бүлээс гадна Дональд Трамп ч бас тодорхой хэмжээгээр нөлөөлсөн юм. Тэрээр өмнө ярилцлага өгөхдөө Трамп түүнийг уулзалтад урьсан талаар дурдан "Дональд Трамп намайг уулзалтад урихаар залгах үед би хагас нүцгэн зураг авалтад орж байсан. Ингээд би Цагаан ордонд уулзалтад очсоныхоо маргааш нь өөрийнхөө бикинитэй селфи зургуудыг нийтэлж таарсан. Тухайн үед би тэднийг миний зургуудыг хараагүй байгаасай гэж маш их хүссэн. Учир нь би эргээд Цагаан ордон руу уулзалтад очих шаардлагатай байсан юм" хэмээн Ким хуваалцаж байсан билээ.

Үүнээс гадна Ким Кардашьян урьд өмнөхтэйгөө харьцуулбал олон нийтийн сүлжээнд төдийлөн ач холбогдол өгөхөө байсан гэдгээ онцлон хэлсэн юм. Тэрээр нэгэн үед Instagram-д нийтлэх зургуудынхаа талаар зогсолтгүй бодож, үүнд маш их цаг хугацаа зарцуулж, олон нийтийн сүлжээн дэх хуурамч амьдралд хэт автсан байсан бол одоо аль болох бодит амьдралынхаа хором мөч бүрээс таашаал авч, зөвхөн нөхцөл байдал болоод завшаан таарсан тохиолдолд л сайхан зураг даран нийтэлдэг болсон байна.

Ким цаашид илүү даруухан хувцаслахаар шийджээ. Үүнд Канье нөлөөлсөн байна (фото 1)

Ким цаашид илүү даруухан хувцаслахаар шийджээ. Үүнд Канье нөлөөлсөн байна (фото 2)

Ким цаашид илүү даруухан хувцаслахаар шийджээ. Үүнд Канье нөлөөлсөн байна (фото 3)

цааш үзэх